Улс төрийн мэдээ

Сэтгүүлчдэд ёс зүйгүй авирласан Б.Дэлгэрсайхан, Ц.Баатарсайхан нар уучлалт гуйх хэрэгтэй

Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмаагийн биед Таванбогд группын гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан нь 2025.09.19-ний өдөр хүч хэрэглэн халдсан үйлдлийг “Глоб Интернэшнл” төв эрс буруушааж буйгаа мэдэгдлээ.

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулиар “мэдээлэл хайх, хүлээн авах эрх” нь иргэний үндсэн эрх хэмээн тунхагласан бөгөөд үүнийг олон улсын гэрээ конвенц болон холбогдох хууль тогтоомжоор мөн адил баталгаажуулсан. Сэтгүүлчийн биед халдсан үйлдэл нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэйгээс гадна Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн “...Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн... хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн....” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна.

Цаашид ийм зөрчил гарсан тохиолдол бүрд Глоб Интернэшнл төвд яаралтай хандан эрхээ хамгаалуулахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэдээ хандан уриалж байна. Дээрх нэр бүхий этгээдээс сэтгүүлчийн биед бүдүүлгээр халдсан үйлдлийг хууль, хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж, эрх зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн найдаж буйг тодотгосон байна.

May be an image of text

Мөн өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан асуулт асуусан сэтгүүлчийн өөдөөс "хуц" хэмээн ёс зүйгүй авирласан байдаг.

Үүнд тус байгууллагаас "Монгол Улсын Үндсэн хуулиар “мэдээлэл хайх, хүлээн авах эрх” нь иргэний үндсэн эрх хэмээн тунхагласан бөгөөд үүнийг олон улсын гэрээ конвенц болон холбогдох хууль тогтоомжоор мөн адил баталгаажуулсан. Гэвч 2025.09.10-ны өдөр Монгол Улсын Төрийн ордонд Засгийн газрын хуралдааны дараа Record.mn сайт нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас мэдээлэл авах явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийг үл хүндэтгэж, басамжлан харьцаж, хараалын үг хэрэглэсэнд явдалд харамсаж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ "… би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн төрийн сүлдний өмнө тангарга өргөдөг. Хэрэв УИХ-ын гишүүн нь энэхүү тангаргаа зөрчвөл түүнийг ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 105 дугаар тогтоолын хавсралтаар баталсан УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө гэж заасан. Иймд эрхэм УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Record.mn сайтын редакцаас албан ёсоор уучлал гуйхыг шаардаж байна" хэмээн мэдэгджээ.

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эх оронч
Эх оронч
9 сар 22, 2025 22:32

тэр сайд бол боловсролгүй ёс зүйгүй хулгайч луйварчид Монголын төрд үүрлэсний тод жишээ.

Bibi
Bibi
9 сар 22, 2025 20:06

Zuv

Наран
Наран
9 сар 22, 2025 22:48

Ер нь дээдчүүл их л дээрэлхүү ёстой намайг хэлэх вэ нохойг хэн саах вэ гэдэг үгтэй дүйцхүүц болсон поо гэхдээ сэтгүүлч нар өөрсдиын өоловсрол ёс зүйдээ бас анхаармаар зарим үед асууж баыгаа асуултаа бодмоор .

Зочин
Зочин
9 сар 23, 2025 02:03

Яасан дээрэлхүү хулгайч вэ, энэ муу торгууд чинь!! Хэдэн х�##�тар төгрөгөө яасан их юманд бодно вэ? Нэг л өдөр с�##�хинд хийсдэг юм. Эх нь хээр �##�аг бол хүү нь шийр �##�аг гэж яасан үнэн үг вэ! Золбин хүүхэдтэйгээ 9 үеэрээ удам нь тасарч, хоосорч, долоон уулын цаагуур дов шорооны доогуур орцгоо муусайн хүн хогнууд, ёстой зэвүү хүрч жигшил төрлөө энэ новшнуудын үйлдлийг хараад!!

чинзо
чинзо
9 сар 23, 2025 07:02

Ихэнх хөрөнгөө хулгай луйвар,з�##�илан мэхлэх,хуйв�##�дах аргаар бий болгосон шинэ үеийн БАЯЧУУЛ ,ТЭДНИЙ ХҮҮХДҮҮД үнэхээр даварч эхэлж байна.Баатарсайхан гэж ЭТГЭЭДИЙН ТАЛААР би хувьдаа олигтой зүйл сонсож байгаагүй.Хүмүүсийн бичсэн төсөл ,хөтөлбөрийн санаа хулгайлдаг,ууц чанадаг гэх зэрэг мэт таагүй зүйл их сонсож байсан.Эд мөнгөтэй учраас хууль үйлчлэхгүй ял завшаад өнгөрнө.Хүүхэд нь хүн зодож �##�ах шахаад гадаад руу зугтсан.Цагдаа,шүүх нь хаацайлана.Бид үнэхээр яаж ч чадахгүй.Нийгэмд шударга ЁС үнэхээр �##�дагдлаа.Эдэнд сум зоох зоригтой хүмүүс байгаа байх.Ард олныг БИТГИЙ БУРУУ ҮЙЛД ТҮЛХЭЭЧ БУРХАН МИНЬ !!!!!!!°

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:09

Энэ 2-ыг булин хийх хэрэгтэй, өөрсдийгөө юу гээд бодчихсон хулгайч нар вэ? Сэтгүүлчид эрхээ хамга�##�аа!!!

Zulzaga
Zulzaga
9 сар 22, 2025 22:38

Ter tas mn bayrmaag ymar setguulch gh ve? Uuruu bus#aas uuchlal guidag biluu soliichood mungu ugvul yu ch gj bichdeg huuhen

Зочин
Зочин
9 сар 23, 2025 13:09

хэвлэлийхэн нэртэй мик барьж гүйдэг нөхдггд өөрсдөд нь учир бий шүү

Батхуяг
Батхуяг
9 сар 23, 2025 13:44

Сэтгүүлч нэртэй шантаачингууддаа ном уншуулж гэгээрүүл Өнөрөө шиг мөнгөтэй хүн шантаажилж мөнгө авах гэж улайрдаг болсон байлаа

Зочин
Зочин
9 сар 23, 2025 13:55

Ха ха энэ цайрсан хулгайчууд уучл�##�т гуйлаа.юу. хулгайч луйварчин байж тэнгэрийн амьтан мэтээр бодцон л новшнууд. Неп�##� юм биш үү

Зочин
Зочин
9 сар 23, 2025 15:29

М�##�нууд уучл�##� гуйна гэж мэдэх юм уу үхэхгүй мөнх энэ санд�##� дээрээ сууж байна гэж тэнэгтдэг м�##�нууд

Oogii
Oogii
9 сар 23, 2025 15:46

Gail baina shantaaj laalruud uursdiiguu hichee

Зочин
Зочин
9 сар 23, 2025 16:53

Төрд ямар хүмүүс гараад байгаагийн илрэл Ёс суртахуунгүй нийгмийн шаар шаврхуунуудын зан үйлдэл хэзээ нэгэн цагт ингэж илэрдэг л байхгүй юу

Уншигч
Уншигч
9 сар 23, 2025 16:56

Сайдын авир хэн бэ гэдгий нь харуулж байн�##�ээ Ардын нам олон зуун гишүүнтэй байж ийм бүдүүлэг хүнийг сайдаар томилсон нь сонин

Холбоотой мэдээ

Back to top button