УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.09.24/ 08:00 цагт эхэллээ.

Хэлэлцэх асуудлууд:

  • Санамж бичигт гарын үсэг зурах тухай /Хүмүүнлэгийн тусламж, туслалцааны чиглэлээр хамтран ажиллах тухай Энэтхэг Улсын Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг/
  • “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад, “Үндэсний кино урлагийн өдөр”, “Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдөр нэмэх”/
  • Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах/
  • Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатын санаачлан боловсруулсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • “Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Газрын тосны хайгуулын “Төхөм-Х урд” талбайд/
  • “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоол, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоол/
  • “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Цахимаар түрүүнд “Digital First” бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Бусад асуудал

Танилцах асуудал

  • Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн талаар
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт болон бичил уурхайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа байдалд хяналт шалгалт хийсэн талаар
  • Агаарын навигацийн дэд бүтэц, техник, тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалтын нөхцөл байдлын талаар
  • Мал, махны бэлтгэл, гурилын хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах талаар авах арга хэмжээний талаар
  • Төрийн байгууллагуудын цахим систем, мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй цахим үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх ажлын хэрэгжилтийн талаар
  • “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийн талаар
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2025 17:50

Гадаадын иргэнд газар эзэмшүүлэхгүй гэсэн за�##�туудыг хэрэгжүүлэх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button