Энтертайнмент

Мисс А.Баярцэцэг Премьер лигийн тоглогчтой “Adidas” брендийн рекламд тогложээ

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2016” наадамд эх орноо төлөөлөн оролцож 120 гаруй орны гоо бүсгүйгээс шилдэг 11-т шалгарч байсан мисс А.Баярцэцэг “Adidas” брендийн рекламны зураг авалтад оролцжээ.

Тэрбээр “Premier” лигийн тоглогч, БНСУ-ын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Сон Хён Минтэй хамтран уг рекламд тоглосон аж. Энэ тухайгаа тэрбээр “Англи дахь анхны рекламны зураг авалт. “Adidas” брэндийн рекламны зураг авалтад Премьер Лигийн тоглогч, Солонгосын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, дэлхийн хамгийн шилдэг баруун жигүүрийн довтлогчдын нэг Son Heung Min-тай хамтдаа орлоо” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button