Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Трампт бөхийлгүй авлига, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа тул Мексикийн ерөнхийлөгчийг ард түмэн нь үнэлж байна

Мексик улсад өнгөрсөн жил явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд Клаудиа Шейнбаум ялалт байгуулж, тус улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон. Тэрбээр ажлаа хүлээн аваад нэг жил өнгөрөөд байгаа ч гэсэн улстөрчдийн мөрөөдөөд ч хүрдэггүй өндөр рейтингтэй хэвээр байгаа юм.

“El Universal” сонины захиалгаар “Buendia & Marquez” фирм наймдугаар сард явуулсан санал асуулгаар мексикчүүдийн 70 орчим хувь нь түүний ажилд сэтгэл хангалуун байгаа гэжээ.

Хоёрдугаар сард түүний рейтинг 80 хувь байснаас энэ нь буурсан үзүүлэлт. Гэхдээ Шейнбаумын рейтинг Хойд Америкийн бусад хоёр орны удирдагчийн үзүүлэлтээс илт өндөр байгаа юм. “Ispos” фирм хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар Канадын Ерөнхий сайд Майк Карнигийн рейтинг 58 хувьтай байна. “Reuters” агентлаг “Ispos”-той хамтран есдүгээр сард явуулсан санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ажилд америкчуудын 52 хувь сэтгэл хангалуун хэмээн хариулсан юм.

Тэгвэл Шейнбаумын амжилтын нууц юу вэ?

Санал асуулгуудын дүнгээс харвал ахмад настнууд, оюутнууд, ганц бие эхчүүд болон эмэгтэйчүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн хөтөлбөрийг өргөжүүлсэн бодлогуудыг нь иргэд ихээхэн сайшааж хүлээн авчээ. Эдгээр бодлого өмнөх ерөнхийлөгч, Шейнбаумын улс төрийн ментор Андрес Мануэль Лопес Обрадорын эхлүүлсэн ажлын үргэлжлэл юм.

Шейнбаум 2024 оны зургаадугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Обрадорын эхлүүлсэн бодлогыг үргэлжлүүлнэ хэмээн амласан. Засгийн эрхэнд гарснаасаа хойш Шейнбаум Обрадорын хөтөлбөрийг зүгээр л үргэлжлүүлэхээс илүүг хийжээ.

Тэдгээр бодлогыг үргэлжлүүлснээс гадна өөр гурван жил нь түүний рейтинг өндөр байгаад тусалсан гэж шинжээчид үзэж байна. Үүнд АНУ ба Трамптай харилцах бодлого, авлигатай тэмцсэн бодлого, гэмт хэргийн тохиолдол буурсан явдал багтана.

Трамптай тайвнаар харилцаж чадсан явдал

Шейнбаум Трамптай харилцахдаа тайван байдлыг баримталж, ухаалаг, дипломат хандлагатай байсныг олон нийт сайшаан хүлээн авчээ.

Трамп “Мексикийн булан”-г “Америкийн булан” хэмээн нэрлэхийг тушааж, хар тамхины бүлэглэлүүдийг “террорист байгууллага” гэж зарлах зэрэг шийдвэрүүдээр түүнд шахалт үзүүлсэн. Гэхдээ Шейнбаум аюулгүй байдал, цагаачлалын асуудлаар АНУ-тай хамтран ажиллахын зэрэгцээ Мексикийн тусгаар тогтнолыг хамгаалах тэнцвэрийг дипломат аргаар олж чадсан юм.

Тэрбээр АНУ-ын хүсэлтийн дагуу хил дээрх эргүүлийн цэргийн тоог нэмэгдүүлж, АНУ-аас буцааж буй мянга мянган цагаачдыг хүлээн авч, Америкийн засгийн газар эрэн сурвалжилж байсан картелийн гишүүдийг шилжүүлэн өгөх зэрэг алхмуудыг хэрэгжүүлсэн. Гэхдээ Трампын сүрдүүлэгт бууж өгөлгүй, хатуу байр сууриа илэрхийлсээр ирэв.

Зургийн эх сурвалж: NPR

Мехико хотын түүхт Эль Сокало талбайд Шейнбаум үг хэлэхдээ эхний жилийнхээ гол амжилт болох гэмт хэргийн бууралтыг онцолсон юм. Тэр “Мексик улс гаднын оролцоо, хөндлөнгийн нөлөөг хүлээн зөвшөөрөхгүй. Бид чөлөөт, бие даасан, бүрэн эрхт улс” гэж тодорхой хэлсэн байна. Энэ нь АНУ-ын нөлөөллийг зүгээр хараад суухгүй гэсэн мессежийг илгээсэн юм

Шинжээчдийн үзэж буйгаар ийм байдлаар тэнцвэрийг хадгалж, тайвнаар хандах нь Шейнбаумын олон улс дахь нэр хүнд өсгөсөн байна. Мөн үүний зэрэгцээ улс Мексикийн нийгэмд олон жилийн турш тулгамдсан гэмт хэргийн асуудлуудыг шийдвэрлэхэд тус болжээ.

Гэмт хэргийн бууралт

Албан ёсны тоон баримтаар бол Шейнбаумын бүрэн эрхийн эхний жилд хэд хэдэн төрлийн хүнд гэмт хэргийн тоо эрс буурчээ. Эхний 11 сарын хугацаанд хүний амийг санаатайгаар хөнөөсөн хэрэг 23,917  бүртгэгдсэн. Энэ нь Обрадорын бүрэн эрхийн эхний 11 сарын 31,801 ийм хэрэг бүртгэгдсэнээс мэдэгдэхүйц бага үзүүлэлт юм. Гэхдээ гэмт хэргийн бууралт улс даяар жигд явагдаагүй байна.

2024 оны долоодугаар сард хар тамхины бүлэглэлийн толгойлогч Исмаэл Замбадаг баривчилсан. Үүний дараа баруун хойд Синалоа мужид санаатайгаар хүн амины хэрэг үйлдсэн тоо 400 хувиар өссөн байна. Мөн картелийн бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн үүсэж, холбооны аюулгүй байдлын хүчнүүд одоогоор нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авч чадаагүй байгаа юм.

Үүнээс гадна Үндэсний статистик, газарзүйн хүрээлэнгийн тайлангаас харвал мексикчүүдийн 63.2 хувь нь өөрийн амьдарч буй хотдоо аюулгүй бус гэж үздэг аж. Иргэд дунд явуулсан санал асуулгын дийлэнх нь аюулгүй байдлын асуудал Мексикт тулгараад буй хамгийн том бэрхшээл хэвээр байгааг харуулжээ.

Авлигатай тэмцсэн ажил

Зургийн эх сурвалж: Eye on ESG

Шейнбаум олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн өөр нэг зүйл нь авлигатай тэмцсэн ажил юм. Тэр дундаа шатахууны хулгайтай холбоотой төрийн албан тушаалтнуудыг онилж явуулсан ажиллагаа нь онцгой анхаарал татаж буй.

Мексикчүүд фискал гуачикол гэж нэрлэдэг шатахуун болон дизель хулгайлах гэмт хэрэг нь гэмт бүлэглэлүүдийн томоохон орлогын эх үүсвэр болдог. Энэ гэмт хэргийг төрийн алба хаагчдын авч буй авлига илүү даамжруулдаг байна.

Есдүгээр сарын эхээр Мексикийн Аюулгүй байдлын сайд Омар Гарсиа Харфуч мэдээлэхдээ, шатахуун хууль бусаар хил давуулан наймаалсан томоохон сүлжээнд холбогдсон 14 хүнийг баривчилсан гэжээ. Тэдний дунд тэнгисийн цэргийн албан хаагчид, гаалийн хуучин ажилтнууд, бизнес эрхлэгчид байсан юм.

Ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийг авлигыг бууруулах кампанит ажлын чухал алхам гэж Шейнбаум үзэж байна. “Enkoll” фирмийн явуулсан санал асуулгаар мексикчүүдийн 70 хувь нь уг арга хэмжээг дэмжжээ. Трампт бөхийлгүй, авлига болон гэмт хэргийн гаралтта тэмцэж байгаа тул Шейнбаумыг ард түмэн нь өндрөөр үнэлж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мексик авлигатай ингэж тэмцэж байгаа бол манайд бас шатахуун, нүүрсний хулгайтай ингэж л тэмцэх ёстой доо, хоосон яриад өнгөрдөг биш

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Манай монголд авилг�##� хурдтай нэмэгдэж байгаа шүү. 2016 онд авилг�##�аар 103аас 75 - р байранд ортол буурч байжээ. Харин өнөөдөр 121-р байранд ортлоо ухрав. 46 байраар ухарсан байна. Энэ нь төр засаг барьж буй нам нь авилг�##�д идэгдснээс болж буурах биш өсдөг юм байна .МАН аа гэж.....

Зочин
Зочин

Манай улсад ийм хүчтэй эмэгтэй улс төрд гарч ирвэл хүмүүс эхэндээ шоолно, дараа нь дэмждэг болох байх даа, яг Мексикийн жишээ шиг

Зочин
Зочин

Манай Засгийн газар ийм эмэгтэй удирдагчийн туршлагаас сур�##�цаасай. Шейнбаум шиг хатуу ч гэлээ дипломат хүн манайд хэрэгтэй шүү

Зочин
Зочин

manai emegtei gishuud bol zuger l knopchinguud

Зочин
Зочин

iim emegtei baidag bol songood gargaad irehsen manaid bol dandaa namiin havchuurgand esvel nuguu l###riin quot systemeer garj irsen garuud yamarch chadvargui

Зочин
Зочин

Шейнбаум шиг эмэгтэй манайд гарч ирвэл их зүйл өөрчлөгдөх байх аа, яг ийм шийдэмгий бас дипломат хүн л Монголд хэрэгтэй байна даа

Зочин
Зочин

Bi bol Sheinbaum-iig harahaar neg tiim Oyunerdenees iluu uhaalag, ajil hergeshsen medremj turj baina, manaihan ch gesen iim turliin udirdagch heregtei

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
Reply to  Зочин

О.Э.бол.тмс -ийн бацан.Шэйнбаум бол испани
хэлтэй үндэстний удирагч.

Зочин
Зочин

Гэмт хэрэг буурч байна гэдэг чинь бодит үр дүн шүү дээ, манайхаан бол зөвхөн тайлан дээрээ л тоо бууруулж харуулдаг тийм шүү дээ

Зочин
Зочин

Sheinbaum trumpiig shutguulgui hamtarch chadsan n uneheer gaihamshigtai, manaihan zarimdaa tom ornuudiin umnu doromjtoi buuj ugdug shig

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Монголд ийм ерөнхийлөгч байв�##� мөн ч их чух�##�!

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

МАН баАН монголд шударга ёсыг тогтоож
хэзээ ч чадахгүй дээ.3дахь хүчин.сул дорой
аялдан дагах ханплагатай байна.

Холбоотой мэдээ

Back to top button