Монгол орноор ганцаараа морьтой аялал хийсэн Япон аялагч Кусаду

Сошиал хуудаснаа 230 мянган дагагчтай Япон Улсын аялагч Кусаду Монгол орноор ганцаараа морьтой аялал хийжээ.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 30-нд Монгол Улсад ирсэн бөгөөд аяллаа Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, Чингис хааны хөшөөг олонд танилцуулсан байна. Дараа нь Нарантуул захын танилцуулсан видео хийж, монгол үндэсний хувцас дээл худалдан авчээ. Ингээд орон нутагт хөтөлгөө морьтой ганцаараа аяллаа эхлүүлж, 10 гаруй хоног явсан байна.
Түүний аяллын нэгэн бичлэгт нутгийн адуучин залуус таарч олмыг нь чангалж, замыг нь чиглүүлж өгч буй нь гарчээ. Улмаар тус бичлэгийг үзсэн Япончууд монгол малчин ардын тусч, сайхан сэтгэлийн талаар цахимд бичиж эхлэв. Мөн аялагч Кусаду монголд хийсэн морьтой аяллынхаа үеэр төөрч, ууланд гурав хоносон бичлэг нь саяхан цацагдаж, өндөр хандалт аваад байгаа юм.
Аялагчийн бичлэг: https://www.instagram.com/reel/DPNctWDkfO0/?igsh=cmJ5NDhndDAyaDFn
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.