Нийгэм мэдээ

Инфляц 9 хувьд хүрчээ

2025 оны есдүгээр сард Монгол Улсад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард инфляц 6.3 хувь байсан бол энэ жил 9.0 хувь болж, өсөлтийн хурд 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна. Үнийн өсөлтөд:

  • Дотоодын бараа (мах, хатуу түлшнээс бусад) – 5.3 нэгж хувь буюу нийт өсөлтийн 59 хувь,
  • Импортын бараа (бензин, түлшнээс бусад) – 2.2 нэгж хувь буюу 24.9 хувь тус тус нөлөөлжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны есдүгээр сард 6.3 хувь байсан бол 2025 оны есдүгээр сард 9.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна.Инфляцын 9 хувийн өсөлтөөс:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлэг – 2.8 нэгж хувь (31.4 хувь),
  • Орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг – 1.9 нэгж хувь (20.5 хувь)тус бүрийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Бүлэг тус бүрийн үнийн өсөлт дараах байдлаар бүртгэгджээ:

  • Хүнсний бараа, ундаа, ус – 10.6 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, түлш – 19.4 хувь
  • Боловсролын үйлчилгээ – 12.8 хувь
  • Зочид буудал, нийтийн хоол – 11.4 хувь
  • Хувцас, гутал – 7.9 хувь
  • Гэр ахуйн бараа – 7.0 хувь

Сарын дотор буюу наймдугаар сараас есдүгээр сар хүртэл 0.2 хувийн өсөлт гарсан нь голчлон гэр ахуйн бараа (1.9 хувь) болон хувцас, гутлын (0.8 хувь) үнийн өсөлттэй холбоотой.Нийт дүнгээр инфляцын 26.4 хувь буюу 2.4 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэж дүгнэжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ИНФЛЯЦ 9 ХУВЬ буруу мэдээлэл буруу мэдээлэл БАЙНА. Инфляц, �##�ь дээр 15 ХУВЬТЭЙ БАЙНА!

Холбоотой мэдээ

Back to top button