Гадаад мэдээДЭЛХИЙ

Мексикийн ерөнхийлөгч биед нь хүрч, үнсэх гэж оролдсон эрэгтэйн эсрэг гомдол гаргажээ

Мексикийн Ерөхийлөгч Клаудиа Шейнбаум биед нь хүрч, үнсэх гэж оролдсон эрэгтэйн эсрэг гомдол гаргасан гэж лхагва гарагт /2025.11.05/ мэдэгджээ. Шейнбаум уулзалт хооронд алхаж байхад нь нэгэн эрэгтэй түүний биед хүрч, үнсэх гэж оролдцсон явдал гарсны бичлэг нь цахим орчинд тархсан юм. Уг явдлын дараа Шейнбаум “Хэрвээ ийм явдал ерөнхийлөгчид тохиолдвол манай улсын бүх залуу эмэгтэйчүүд яах вэ. Эмэгтэйчүүдийн хувийн орон зайд халдах эрх ямар ч эрэгтэй хүнд байхгүй” гэжээ.

Болсон явдлын дараа Шейнбаумын аюулгүй байдлын талаар асуултууд хөндөгдсөн байна. Өмнөх Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын адилаар Шейнбаум цомхон хамгаалалтын албатай. Хамгаалалтын алба нь цомхноос гадна Шейнбаум олон нийтийн дунд орох явдал их гардаг. Тус явдал гарсны дараа Шейнбаум олон нийтдээ ойр байдгаа өөрчлөхгүй хэмээсэн юм.

Шейнбаум нэмж хэлэхдээ “Reforma” сонин тус явдлын зургийг нийтэлсэн нь ёс зүйн хязгаарыг давсан хэрэг гэсэн байна. Тэр “Зургийг ашиглах нь бас гэмт хэрэг. Сонин уучлалт гуйхыг би хүлээж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button