Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын хүн ам хөгширч байгаа учир халамжийн зардал нь цар тахлын үеийн хэмжээнд хүрэх магадлалтай

Франц улсын хүн ам хөгширч байгаа тул улсын халамжийн зардал ирээдүйд цар тахлын үеийн өндөр түвшинд хүрж, татварын орлогыг бууруулна хэмээн олон нийтийн аудитын алба мягмар гарагт /2025.12.02/ анхааруулжээ. 2070 он гэхэд Францын хүн амын гуравны нэг нь 65 ба түүнээс дээш настай болж, хөдөлмөрийн насны хүн ам гурван саяар буурна гэж аудитын албаны дарга Пьер Московичи хэлсэн байна.

Ингэж хүн ам зүй өөрчлөгдөх нь Францын нийгмийн халамжийн тогтолцоонд ихээхэн дарамт учруулна. Одоогийн байдлаар Францад ахмадуудын халамж тэтгэмж улсын зардлын 40 орчим хувийг эзэлдэг юм. Франц нь дэлхийн хамгийн өндөр нийгмийн халамжийн зардалтай орнуудын нэг. Тодруулбал тус улс ДНБ-ийхээ 57.3 хувийг нийгмийн халамжид зарцуулдаг юм. Хэрвээ нийгмийн халамжийн систем өөрчлөгдөхгүй явсаар байвал 2050 он гэхэд ДНБ-ий 60 хувийг халамжид зарцуулдаг болох тооцоо гарчээ. Франц Европтоо төрөлтийн өндөр түвшинтэй орнуудад ордог байсан. Гэвч цар тахлаас хойш төрөлтийн түвшин буурч, тэтгэвэрт гарсан хүмүүсийн тоо өсөж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button