Тэтгэвэртээ гарсан хурандаа Т.Нарантуяаг ТТАХНЭ-ийн даргаар түр томилжээ
Ардчилсан намынхны томилгоогоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга болж байсан дэд хурандаа Н.Одонгуаг өнгөрсөн сарын эхээр албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрбээр, эл албанд нэг жил гаруй хугацаанд ажиллахдаа багагүй хэл аманд өртсөн.
Тэгвэл Н.Одонгуагийн оронд тус эмнэлгийн даргын үүргийг түр гүйцэтгэгчээр хурандаа Т.Нарантуяаг томилсон байдаг. Гэвч тэрбээр энэ оны гуравдугаар сарын 21-нд төрийн тусгай албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Албан тушаалаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэртээ гарахдаа Эмнэл зүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм. Нэмж мэдээлэхэд, “МИАТ” ТӨХК-ийн Дэд захирал асан Н.Ганболдын гэргий аж.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг бол ХЗДХЯ-нд харьяалагддаг эмнэлэг. Энэ утгаараа сайдын томилгоо энэ эмнэлгийг тойрдоггүй билээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТААНУУД ТЭГЭЭД ЯАХ ЮМ БОЛИУЛЖ ЧАДАХ УУ? ҮГҮЙ ГЭЛЭЭ ТЭГВЭЛ УДАХГҮЙ ЖИНХЛЭЭД ЭНЭ ЭМНЭЛГИЙГ УМРУУЛААД БАЙЖ ДЭЭ ТОМИЛГОО ГЭЖ ҮНЭХЭЭРИЙН ГОЁ АЖИЛ ШҮҮ.