НИЙГЭМ

Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар өвөлжилт хүндрэлтэй байна

Энэ сарын зудын урьдчилсан төлөвийг боловсруулжээ. Газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан, энэ сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэсэн байна.

Энэ сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн

  • 4%-д нэн их хүндрэлтэй,
  • 17%-д их хүндрэлтэй,
  • 33%-д дунд зэрэг хүндрэлтэй,
  • 25%-д бага хүндрэлтэй,
  • 21%-д хүндрэлгүй байхаар байна. 

Тухайлбал, Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар их хүндрэлтэй, Ховд, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар дунд болон их хүндрэлтэй, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговийн ихэнх нутгаар дунд зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй байна. 

Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ, тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрвэл хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөлөө. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА ОДОО ЯАХ ВЭ? ГЭЦҮҮ Ч ЮМ ДАА ЭНЭ АЙХТАР ӨВӨЛИЙГ ДАВАХДАА МАШ ЗОРИГТОЙ ШҮДЭЭ ЗУУЖ ДАВНАА БИЛЧЭЭР ЭНЭ ТЭРЭЭ ХУВААЖ ХЭРЭГЛЭ МАЛ БОЛ ҮНДЭСНИЙ БАЯЛАГ ЗАРИМ ҮЕД ЭХНЭРҮҮДЭЭ САЙХАН СОЛИОД ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button