Гадаад мэдээДЭЛХИЙ

“Forbes” сэтгүүл 2025 оны хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргалаа

“Forbes” сэтгүүл жил бүр оны хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг нийтэлдэг. Тэгвэл тус сэтгүүл энэ оны жагсаалтаа гаргажээ. “Forbes” хамгийн хүчирхэг гэж тодорхойлсон эхний таван эмэгтэйг харцгаая.

1.Урсула фон дер Лейен

Зургийн эх сурвалж: Spectrum News

Урсула фон дер Лейен 2019 оны долоодугаар сард Европын комиссын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тус комисс нь Европын холбооны 450 сая иргэнд нөлөөлөх хууль тогтоомжийг баталдаг. Фон дер Лейен нь тэрхүү албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй. Тэрбээр 2024 оны долоодугаар сард дахин ерөнхийлөгчөөр томилогдсон.

2.Кристин Лагард

Зургийн эх сурвалж: Euro News

Кристин Лагард 2019 оны арваннэгдүгээр сард Европын Төв банкны даргаар томилогдсон. Тэрбээр тус банкийг удирдаж буй анхны эмэгтэй. Европын холбооны мөнгөний бодлогын тэргүүний хувьд тэр инфляц өндөр байгаа нөхцөлд эдийн засгийн өсөлтийг үүсгэх чухал сорилттой тулгараад байгаа юм.

3.Такаичи Санаэ

Зургийн эх сурвалж: The Guardian

Такаичи Санаэ энэ жилийн аравдугаар сард Японы ерөнхий сайдаар томилогдсон. Ингэснээр дэлхийн дөрөв дэх хамгийн том эдийн засагтай улс анх даа эмэгтэй удирдагчтай болсон. Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Татчераас улс төрийн үлгэр дуурайлал авдаг нэгэн юм. Такаичи анх 1993 онд парламентад дэвшиж, тэр цагаас хойш олон өндөр албан тушаалыг хашиж байсан.

4.Жоржиа Мелони

Зургийн эх сурвалж: The Economist

Жоржиа Мелони 2022 оны аравдугаар сард Италийн ерөнхий сайдаар томилогдож тус улсын анхны эмэгтэй удирдагч болсон. 15 настайдаа тэрбээр Италийн социал хөдөлгөөн намд элсэж байжээ. Тэрбээр 2012 онд Италийн ахан дүүс намыг үүсгэн байгуулж одоо даргаар нь ажилладаг.

5.Клаудиа Шейнбаум

Зургийн эх сурвалж: Reuters

Клаудиа Шейнбаум 2024 оны зургаадугаар сард Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр томилогдсон. Мехико хотын еврей гэр бүлд төрсөн тэрбээр мөн Мексикийн анхны еврей ерөнхийлөгч юм. 2018-2023 оны хооронд тэрбээр Мехико хотын захирагчаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: Forbes

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button