НИЙГЭМНийгэм мэдээ
Мөсний дундаж зузаан 5-80 см цөмрөх аюултайг анхаарууллаа

Манай орны ихэнх голуудад мөсөн зах болон битүү мөсөн бүрхүүл тогтжээ. Түүнчлэн мөсний дундаж зузаан 5-80 см байна. Голуудын мөсний зузааныг олон жилийн дундажтай харьцуулахад 5-45 см нимгэн байгаа аж.
Харин Хөвсгөл нуур Ханх сум орчимд, Өгий, Тэрхийн цагаан, Хар нуур, Буйр, Дуут, Тайган, Бөөнцагаан, Увс, Хөх нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 30-100 см байна. Бусад нууруудад тогтвортой мөсөн бүрхүүл үүсээгүй байгаа юм.
Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.