ДЭЛХИЙ

Төвөдийн мөснөөс хэзээ ч илэрч байгаагүй шинэ бактери, эртний вирус олджээ

Хятадын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд Төвөдийн мөсөн голоос цуглуулсан цас, мөсний дээжээс мянга орчим төрлийн бактери илрүүлсэн талаар “Phys.org” мэдээллээ.

Мөсөн бүрхүүл, мөсөн голууд нь дэлхийн гадаргуугийн 10 орчим хувийг эзэлдэг ба цэвэр усны хамгийн том усан санд тооцогддог.

Эрдэмтэд 2010-2016 онуудад Төвөдийн 21 мөсөн голоос цас, мөсний дээж авч, хайлуулан шинжлээд усанд чухам юу үлдсэнийг шалгах туршилт судалгаа хийсэн юм.

Судалгаагаар эрдэмтэд 968 өвөрмөц нянгийн төрлийг олж илрүүлсэн ба тэдгээрийн ойролцоогоор 98 хувь нь урьд өмнө хэзээ ч байгаагүй төрлийн нян, вирусууд байгаа аж. 15 мянган жилийн настай мөснөөс мөн хэд хэдэн төрлийн вирус илрүүлсэн өөр багийн хийсэн судалгааны үр дүнд ихэнх нь бас хэзээ ч бүртгэгдэж байгаагүй төрлүүд байгааг эрдэмтэд онцолжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, тэдгээр нян, вирусуудын зарим нь хүн, амьтанд халдварлах боломжтой. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж цас, мөс хайлахын хэрээр хүн ам суурьшсан газрын гол мөрөн, горхи руу тэдгээр нян, вирусууд орох эрсдэлтэй юм.

Орчин үеийн ургамал, амьтад, тэр тусмаа хүн төрөлхтөн аль хэдийн шинжлэх ухаанд ил болж танигдсан “хуучин” нянгуудтай харьцуулахад эсэргүүцэх дархлаа хүний биед суугаагүй, эмчлэхэд хүндрэлтэй, цаашлаад үхэлд ч хүргэж болох талтайг эрдэмтэд анхааруулж байгаа юм.

Судлаачид тэдний судалсан нян, бактери нь дэлхийн онцгой чухал бүс нутгаас б гаралтай болохыг онцолж байна. Төвөдийн цас, мөс хайлж, Хятад, Энэтхэгийн хүн ам шигүү суурьшсан бүс нутгуудад хүрэх учир эрсдэлтэй.

Учир нь, хэд хэдэн гол, мөрөн рүү урсдаг юм. Үүнтэй холбогдуулан шинжээчид дэлхийн өнцөг булан бүрт мөсөн голоос тархах нян, бактериудыг судлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг санал болгож байна.

Эх сурвалж: Sciencedaily

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-29 15:05

Наад орны нэрийг зөв бичээч! Сэтгүүлзүйд монгол хэлний хичээл ордог биз дээ?

ҮНЭН
ҮНЭН
2022-06-30 00:35

ҮМХИЙ ХУЖАА НАР ДАХИАД ОЛОН ХҮНИЙ АМИНД ХҮРЭХ ВИРУС ГАРГАЖ АВАХ НЬ ӨӨРСДӨӨ ҮХЭЭРЭЭ ХҮҮРНҮҮДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button