Гадаад мэдээДЭЛХИЙ

Үерийн өмнө Балба Хятадаас гамшгийн сэрэмжлүүлэг дээр тусламж хүсэж байжээ

Балба, Төвөдийн хил дээр мөсөн гол нурсны улмаас их хэмжээний шавар, чулуулагтай үер болж нас барсан хүний тоо 800-д хүрээд байна. Албаныхан мэдээлснээр гамшгийн улмаас сураггүй болсон хүний тоо 3 мянган хүрчээ. Үерээс гурван сарын өмнө Балба, БНХАУ-ын албан тушаалтнууд Катманду хотод уулзаж, ийм гамшгийн эрсдэлийн талаар ярилцсан байна.

Тодруулбал тавдугаар сарын 27-нд Балба, Хятадын албан тушаалтнууд уулзаж цаг агаар, мөсөн гол, үертэй холбоотой аюулд хяналт тавьж, хариу арга хэмжээ авах ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцжээ. Уулзалтад гамшигт өртсөн Төвөдийн бүс нутгаас ч мэргэжилтнүүд оролцсон байна. Оролцогчид мөсөн голын аюулын зураглал гэх мэт замаар эрсдэлийг бууруулахыг уриалж байсан аж.

Уулзалтад оролцсон Балбын хоёр албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ тэд мөсөн голын эрсдэл, усны түвшин гэх мэт сэдвээр Хятадаас хүссэн хэмжээндээ мэдээлэл авч чадаагүй гэжээ. Мэдээллийн хангалттай хэмжээнд хуваалцахгүй байх нь томоохон гамшгийг урьдчилж таамаглаж, бэлтгэхэд саад болно гэж тэд санаа зовж байсан гэдгээ илэрхийлсэн юм.

Өнгөрсөн жил Балба үүнтэй төстэй асуудлаар санаа зовниж буйгаа илэрхийлж байжээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гамшгаас сэргийлэх ажил дээр хамтрах явц удаан байсан нь сүүлийн үерийн нөхцөл байдалд нэг их нөлөөлсөн зүйл байхгүй аж. Одоогийн байдлаар ямар нэгэн мэргэжилтэн, албан тушаалтан гамшигт Балба эсвэл Хятадын талыг буруутгасан мэдэгдэл гаргаагүй байна.

Харин Балбын сошиал платформ хэрэглэгчид Хятадыг зохих ёсны сэрэмжлүүлэг өгөөгүй гэж шүүмжилж байгаа юм. Үүнд Балба дахь БНХАУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл гаргахдаа Хималайн алслагдсан бүс нутагт аюулыг хянахад Хятадын болон олон улсын мэргэжилтнүүд ихээхэн сорилтуудтай тулгардаг гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хятадууд нууж байгаад ковидыг алдсан бил үү

Холбоотой мэдээ

Back to top button