Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэсэн байна
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэйгээр нүүлгэж, газар чөлөөлж эхэлсэн. Энэ онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн байна.
Газар чөлөөлсөн байршилд ТҮЦ-үүдийг зөвшөөрөлгүйгээр дахин байршуулсан тул нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн, шилжүүлэх ажлыг өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр дахин зохион байгуулсан аж. Энэ үеэр 53 байршилд 141 ТҮЦ нүүлгэж, газар чөлөөлжээ.
Мөн 2025 онд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгаж ажилласан байна. Нийт 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгажээ.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол сайн ажил бсан шүү
Баянзүрх дүүрэг 13 р хороололд буцаагаад тавьсан байнээ. Сайн ажлыг жадлан эсэргүүцэгчдэд шийтгэл ногдуулсан таарна даа.