НИЙГЭМ

Б.Пүрэвдагва: Хотын төвд нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй байх зарчим баримтална

Хотын дарга Б.Пүрэвдагва "ТҮЦ хариуцсан орон тооны бус зөвлөх байгаа ч ахиц харагдахгүй байна. УБЗАА-ны дарга Мэндбаярыг ТҮЦ эрхлэгч нар болон орон тооны бус зөвлөхтэйгөө уулзаж, цэгцлэх үүрэг өгч байна.

Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуурын гудамжаар өчигдөр явлаа. Зам дагуу матрас тавьчихсан, хог шороотой, ТҮЦ хаанаасаа ч тогоо татчихсан юм, замбараагүй болсон байна.

Дүүргийн дарга нар амралтын өдрүүдэд гудамж, талбайгаар явж үзэх хэрэгтэй.

Хотын төвд нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр ТҮЦ байрлуулахгүй байх зарчим баримталсан хэвээр байгаа" хэмээв.

Нийслэл хотод өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн автобусны зогсоол болон нийтийн эзэмшлийн газрын 100 гаруй байршилд үйл ажиллагаа явуулж байсан 1,278 ТҮЦ-ийг нүүлгэсэн ч дахин байршуулсан асуудал үүсжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

100 айлын сансар тийш явдаг төв замын хойд, урд замын автобусны буудал дээр ТҮЦНҮҮД байрлуулсан байна. Замын урд талд байрлуулсан түцний наймаачин нахалны залуухан эмэгтэй маш муухай зан характартай юм хөөе хүмүүсийг элдвээр харааж загнаал дайраал бараг л зодохнээ ийм ёс суртахууны доголдолтой, харгис. хэрцгий эмэгтэй наймаа хийж иргэдийг доромжлож байгаатай таарлах. Тийм болохоор Түцийг татан буулгах нь зөв зүйтэй гэж санагдлаа. Хотын захирагч зөв ажиллаж бна түцнүүдийг нэгийг ч үлдээхгүй бүгдийг эмхлэх нь туйлын зөв шүү. Хамгийн балиар хамгийн заваан хамгийх хариуцлагагүй орчин бол ТҮЦ АЖИЛЛУУЛАГЧИД ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button