Нийгэм мэдээ
Нийслэлийн ЕБС-ийн ахлан ангийнхан ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд цахимаар хичээллэнэ.
Боловсролын сайдын "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" A/95 дугаар тушаалд аймаг, сумын ЕБС-ийн ахлах ангийнхан 2025-2026 оны хичээлийн жилийн 20 дахь долоо хоногт, нийслэлийн ахлах ангийнхан 21 дэх долоо хоногт цахимаар хичээллэнэ хэмээн заасан.
Тус тушаалд ахлан ангийн цахим хичээл, сургалтын үйл ажиллагааны зорилго нь суралцагчдад цахим технологийн тусламжтайгаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бие даан суралцах, цахим технологийн зөв, зохистой хэрэглээг хэвшүүлэхэд чиглэнэ хэмээн тусгасан байдаг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.