ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Наталья Поклонская: Коронавирусийг зориудаар гаргасан байж болзошгүй

Нэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд 2692 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн байж болзошгүй, 2071 хүн халдвар авсан, 56 хүн нас барж, 49 тохиолдол нь эдгэсэн байна.

Өчигдөр өглөө /2020.01.26/ гэхэд тус улсын найман хотод хөл хорио тогтоогоод байсан бол орой гэхэд Хятад улс даяар бүх нийтийн амралтыг тодорхойгүй хугацаагаар сунгаж, иргэдийн сургууль, цэцэрлэг, ажил руу мэдэгдэх хуудсууд илгээжээ.

Харин бусад улс орнуудад коронавирусийн халдвараар өвчилсөн байдлыг авч үзвэл:

-БНХАУ 2071;

-Тайланд 5;

-Сингапур 4;

- Малайз 4;

- Австрали 4;

- Япон 4;

- Франц 3,

- АНУ 3,

-БНСУ 3;

- Вьетнам 2;

- Балба 1

- Канад улс 1 өвчтөн бүртгэгдсэн байна.

-ВИРУСИЙГ ЗОРИУДААР ҮҮСГЭСЭН ГЭХ ХАНДЛАГА ГАЗАР АВАВ-

Өнгөрсөн өдрүүдэд тогтмол бөгөөд маш хурдтай тархаж буй коронавирусийн шинэ төрлийн титэм вирусийн үүсэл гарлыг олон янзаар тайлбарлаж байна. Энэ удаа хүний вирусийг могойн эсвэл сарьсан багваахайн вирустэй мутацид орж энэхүү вирусийг бий болсон гэж олон эрдэмтэн үзэж байна.

Харин ОХУ-ын Төрийн Думын гишүүн Наталья Поклонская “Дэлхийг захирч, их мөнгө олохын тулд хүмүүс компьютер стратеги тоглож байгаа мэт л байна. Үүнд таалагдахгүй хүмүүсийг шууд л устгана. Хамгийн аймшигтай нь эдгээр хүмүүс нь виртуаль биш, жинхэнэ хүмүүс. Энэ коронавирусыг зориудаар гаргасан байх магадлалтай. Энэ тахлыг “гайхамшигт вакцин” бий болгосноор дуусгана гэж үзэж байна” хэмээн хэлжээ. Түүний тайлбарлаж буйгаар уг вирусийг дэлхий  дахинд ноёлож буй БНХАУ-д анхааруулга өгөх гэсэн хэн нэгний явуулга гэжээ.

-МОНГОЛД ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИНЭЭР ЗОХИОН БҮТЭЭГДСЭН ОНОШЛУУР ИРНЭ-

Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн “Ирэх долоо хоногт манай улсад оношлуур ирнэ” гэсэн үгэнд олон хүн асуулт дайв. “Өмнө нь манайд оношлуур байгаагүй мөртлөө яаж сэжигтэй тохиолдлуудыг таньсан юм бэ” гэж тэд асууж байлаа. Харин Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг тайлбарлахдаа “Аппарат багаж хэрэгсэл, хүний нөөц бүгд манай улсад бий.

Шинэ вирус болохоор дэлхийд оношлуур гэж байхгүй. Эрдэмтэд шинээр олж тогтоож бүтээж эхний байдлаар туршилтын оношлуурыг Японд үйлдвэрлэж эхэлж байна. Манайх шуурхай захиалж авахаар болсон нь маш чухал.

Бүх улс орон оношлуургүй. Одоо манай улс 21 вирусыг оношлож нотлож чадна. Энэ бол дэлхийд нийлээн дээгүүрт үнэлэгддэг. Манайд ирсэн хүмүүсээс заримд нь огт вирүсгүй заримд нь улирлын томуугийн вирус илэрсэн. Хэрэв шинэ вирус шинэ юм байгаа бол бид мэднэ. Яг тийм вирус гэж нотлож чадахгүйч шинэ юм байгааг мэдэх чадавхитай, 24 цагийн дотор гадагшаа лавлагаа лабораторид явуулдаг. Одоогоор тийм тохиолдол бүртгэгдээгүй. Хэд хоногоос өөрсдөө нотлох оношлууртай болно...” гэжээ.

Одоогоор манай улсад албан ёсоор коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна.

-БНХАУ-Д СУУГАА ИРГЭД ДАРААХ УТСААР ХОЛБОО БАРИНА-

Шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-д суугаа манай улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржсөн бэлэн байдалтай, уртасгасан цагаар ажиллаж байна. БНХАУ-д байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу.

Шуурхай утас:

- Бээжин дэх ЭСЯ-15210304468, 13693382519, 18515969636

- Хөх хот дахь ЕКГ-15754936989, 04714902262,

- Шанхай дахь ЕКГ-13162982707, 13162982596, 2168473255,

- Эрээн дэх КГ-15647964334

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бэбэ
Бэбэ
1 сар 28, 2020 14:25

САЙХАН ХҮҮХЭН ЮМАА САЙХАН ШААХ ЮМСАН

иргэн
иргэн
1 сар 29, 2020 18:54

тэнэг мунаг мини !! вирустхээр ни л тэгдээ!!! хахаха

Холбоотой мэдээ

Back to top button