Монгол бөхийн өргөөнд бөхийн холбооноос албан ёсоор зохион байгуулсан барилдаануудад гаргасан амжилтаар бөхчүүдийн чансааг тогтоож, оноо олгодог. Одоогоор тус чансааг "Тэргүүн Богд" дэвжээний бөх улсын залуу арслан Э.Батмагнай 8850 оноогоор тэргүүлж буй. Тэгвэл Дундговь аймгийн харьяат хурц арслан Н.Амгаланбаатар 7400 оноогоор удаалж байна.
Түүнчлэн бөхийн чансааны эхний 10-т улсын цолонд ойрхон гурван арслан багтаад байна. Тодруулбал, чансааны тавдугаарт 5550 оноогоор Хэнтий аймгийн харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоож байгаа бол долоодугаарт Ховд аймгийн арслан М.Баяржавхлан 5400 оноогоор эрэмбэлэгджээ.
Чансаа онооны эхний аравт багтсан дээрх гурван арсланг бөх сонирхогчид улсын цолны босго алхах магадлал өндөр хэмээн хүлээж байгаа. Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар нарын хувьд аймгийн арслан цолондоо дүүрэн барилдаж байгаа бөгөөд барилдаан бүрд хэн ч амлалгүй тунадаг бөхчүүдийн нэг. Харин М.Баяржавхлангийн тухайд Ховд аймгийн бөхчүүдийг залгамжлан гарч ирсэн залуу хүчтэн бөгөөд ирээдүйд том цолтон болно гэж бөхийн хүрээнийхэн үнэлээд байгаа.
Чансаа онооны эхний 10-р байранд жагссан бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна.
- Улсын арслан Э.Батмагнай- 8850 оноо
- Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар- 7400 оноо
- Улсын заан С.Сүхбат- 6850 оноо
- Улсын аварга О.Хангай- 5550 оноо
- Аймгийн арслан Д.Алтанцоож- 5550 оноо
- Улсын заан Б.Бат-Өлзий- 5400 оноо
- Аймгийн арслан М.Баяржавхлан- 5400 оноо
- Улсын харцага Б.Зоригтбаатар- 4950 оноо
- Улсын арслан Б.Орхонбаяр- 4750 оноо
- Улсын арслан Ц.Бямба-Отгон- 4550 оноо тус тус эхний аравт эрэмбэлэгдэж байна.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхний 10-т Лхгвагэрэл зүй ёсоор орох байхаа!
Олон барилдаанд оролцсон нь олон оноо авдаг юм шиг байна. Энэ үнэлгээгээ сайжруулах харэгтэй.
энэ хачин оноо гэдэг зүйлээ боль ухаан эр чадалтай уран барилдаантайг ард түмэн зүгээр л дүгнээд өгнө. Наадах чинь муу атган санаа суулгах хорлох үүдийг нээж өгч байна
Амгаланбаатар лав улсын цолонд хүрэхгүй байх нөгөө 2-нь харин авах байх.