НИЙГЭМНийгэм мэдээ

Шүдлэн, даага насны морьдын сэрвээний өндрийг тус бүр нэг см-ээр нэмлээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.03.24/ боллоо. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2026 оны төсвийг эцэслэн батлах талаар болон Салбар хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Мөн Монгол Улсын стандартын дагуу Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ. Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.4 Шүдлэн 132 см гэснийг 133 см, 5.3.5 Даага 127 см гэснийг 128 см гэж тус тус өөрчлөх саналыг салбар хорооноос оруулж, хуралдаанд оролцогчдын 76.5 хувь нь дэмжлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ха ха ха сэрвээний өндөр нь хэмжээндээ нь Монго хэтэрсэн нь Эрлийз гэнэээ энэ малнуудыг яах вэээ

Холбоотой мэдээ

Back to top button