НИЙГЭМНийгэм мэдээ
"Дүнжингарав-2026" хаврын морин уралдаан ирэх сарын нэгэнд болно
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх тавдугаар сарын 01-ний өдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулагдана. Тус уралдаан их нас, соёолон, сонгомол дунд насны аниллаар зохион байгуулагдах юм байна.
Энэ жилийн хаврын хурдан морины уралдаан нь улсын бүсийн зэрэглэлгүй болох аж. Дашрамд дурдахад, ММСУХ-ны тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан энэ оны нэгдүгээр сарын 13-нд болж, уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулахаар болсон билээ.
Б.АЗЖАРГАЛ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.