Гадаад мэдээ

"Чингис хааны үр сад Кремльд" нэртэй үзэсгэлэн Москвад дэлгэгджээ

“Чингис хааны үр сад. Орос ба дэлхий” нэртэй төсөл нь Кремлийн музейн ойн цуврал арга хэмжээнүүдийн эхлэл болсон буйгаараа онцлог юм.

Уг үзэсгэлэн нь алтан ургийн гаралтай хүмүүс Оросын түүхэнд хэрхэн уялдан орж ирснийг харуулдаг. Үзэсгэлэнд Кремлийн эрдэнэсийн сангаас эхлээд бүс нутгийн олдворууд, Эрмитаж, Түүхийн музей, Оросын музей, Маржани сан зэрэг олон байгууллагаас цуглуулсан 150 гаруй үзмэрийг нэгтгэжээ.

“Бид олон зууны турш монгол болон орос угсаатнуудын харилцаа хэрхэн бүрэлдэн тогтсоныг өгүүлэхийг зорьж байна. Ялангуяа XV–XVII зуунд Чингис хааны асар том улс задран, татар-монголын эзэнт гүрний нутагт олон улс бий болсон үеийг онцолж, цаашлаад слав болон татар-монгол язгууртнууд хэрхэн харилцаж байсныг харуулж байна” хэмээн Кремлийн музейн захирал Елена Гагарина тайлбарласан байна.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Риа Новости

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button