СПОРТЭРҮҮЛ МЭНД

Ухань хотоос ирсэн хүүхдүүд ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагджээ

Дэрэн клубийн “U11” насныхан коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод өсвөрийн олон улсын хөлбөмбөгийн тэмцээнд оролцоод ирсэн. Тэд нэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд уг тэмцээнд оролцоод эх орондоо ирсэн юм. Гэвч тэднийг ирсэн даруйд шинжилгээнд хамруулсан эсэх нь тодорхойгүй байсан бол тэд энэ талаар албан ёсны мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, тэд хэлэхдээ “Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг хангаж ажиллана гэсэн тул яваад ирсэн, ирсний дараа холбогдох газруудад мэдэгдэж, хүүхдүүдийг ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулж эхэлсэн. Хариу албан ёсоор гараагүй” гэсэн юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button