НИЙГЭМНийгэм мэдээ

Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь аймгуудад хуурайшилт аюултай түвшинд хүрчээ

Өчигдөр буюу энэ сарын 25-ны өдрийн байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын эрсдэл нэмэгдэж байгаа аж. Тэгвэл Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь аймгийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн аюултай түвшинд хүрсэн тухай цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Түүнчлэн Ховдын зарим хэсэг, Баянхонгор, Булган, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар түймрийн эрсдэл их байгаа юм. Харин Ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар эрсдэлийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button