НИЙГЭМНийгэм мэдээ

Найман аймгийн 14 суманд ой хээрийн түймэр бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнөөдөр /2026.03.31/ байдлаар ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Халхгол, Хөвсгөл аймгийн Түнэл, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт сум буюу найман аймгийн 14 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 21.175 га талбай өртжээ. Ой, хээрийн түймрийн аюулаас дөрвөн гэр, хоёр өвөлжөөг авран хамгаалсан байна. Түүнчлэн гурван айл өрхийн найман иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлжээ. Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн нийт 677 хүн, 94 автомашинтайгаар ажиллалаа.

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ой, хээрийн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа аж. Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна. 

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button