Хууль

Ерөнхийлөгчийн тухай хуулийн нэг дэхь хэсэг, Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэжээ

2019 оны 11-р сарын 14-ний өдөр Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог байхаар нэмэлт өөрчлөлт хийсэн.

Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа талаар албан ёсны хуудастаа мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр хуулийн хоёр заалт хоорондоо зөрчилдөж байгааг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан аж. Ерөнхийлөгчийн тухай хуулийг 2019 оны Үнлдсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлээгүй асуудлыг хөнджээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button