АН-д УИХ-ын дарга, НАЙМАН сайдын суудал өгөх|Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр нартай хамтрах Н.Учралын хувилбар

Эрх баригч намаас Ардчилсан Намыг Засгийн газарт хамтрах санал тавьж, УИХ-ын даргын суудлыг өгөх амлалт өгөх маягаар уулзалтуудаа хийж эхэлжээ. Урьдчилсан байдлаар АН-д найман суудал амалж байгаа аж.
Сайдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойрын харилцаатай О.Амгаланбаатар тэргүүтэй гишүүд урьдач байлдлаар яригдсан. АН-ын дарга О.Цогтгэрэл акцийнхаа үеэр "АН засгийн газарт хамтрахгүй" гэдгээ удаа дараа илэрхийлсэн.
МАН маргааш Бага хурлын товоо зарласан бөгөөд намын дарга нь Засгийн газраа тэргүүлэх, аливаа улс төрийн намтай хамтарч танхимаа бүрдүүлэхгүй өмнөх шийдвэрээ дагах эсэх зэрэг улс төрийн шийдвэр гаргах хүлээлт бий.
Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт өгөхийн өмнөх орой төрийн тэргүүн Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нартай уулзсан. Уг уулзалтаар дараачийн Засгийн газрыг Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр нарын төлөөллөөр 50|50 хувийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах агуулга яригдсан гэгдэж байв.
Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсч, улс орнууд тухайлсан эдийн засгийн арга хэмжээ авч хэрэгжүүлж буй эмзэг цагаар Н.Учрал ирэх намар гэхэд л огцрох шаардлагатай нүүр тулах эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын насаа уртасгаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдаж орохын тулд МАН доторх хүчтэйгээ эвсэх эсвэл АН-тай гар барих зайлшгүй шаардлага бол бий.
Эдүгээ Г.Занданшатарын тэргүүлсэн танхим 9 сар ажиллаад бууж буй гол шалтгаан нь, танхим өөрөө МАН дахь нэг л талын хүчинд тулгуурласан явдал юм. Г.Занданшатарын танхимыг хүчгүйдүүлсэн энэ замаар Н.Учрал МАН-ын даргын хувиар алхах боломжгүй.
Сөрөг хүчний саях акцийн ард Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүсэл өндөр байсан гэж үзвэл аль нэг талыг нь өөртөө наахаас ч өөр аргагүй байдал Н.Учралд үүсчхэж буй. Амралтын өдрүүдээрх уулзалтын нюансууд уг асуудлыг хоёр тийш хагална гэсэн үг.
Г.ИТГЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учрал банди eрөнхий сайд хийж чадахгүй ээ. Биe нь ч дийлэхгүй
AN orvol tegeed duus duus
АБ гэх мэтийн мэргэшсэн хулгайчуудтайгаа эргээд нийлж байгаа юм биз дээ
Нийлэхгүй бол 27 28онд ман сүхээр дуусна шүү тмйм нөм байхгүй болно бараг антай нэгдэж засаг баривал ман бүр луусаад 27 28он бол ан засаг барих болно
Дэлхийн улс орнуудад дайн болоод байхад тогтвортойхон засгаа бахрьчихаж болдоггүй юмуу ингэж байгаад чоно борооноор гэж гадаадынханд эзлэгдэв дээ
Нэг амаараа хөөчихөөд, нөгөө амаараа урих юм биз дээ. Хошин шог оо, хошин шог.
АН орохгүй байлгүй дээ. Орвол дуусна
Ээлж ээлжээрээ бүлэг бүгээрэээ намчин өлөнгүүд эр эмгүй хагартлаа том жижиггүй долооогч цүнхчингүүд баяжаал гоё юмдааа
Арай үгүй байлгүйдээ. Тэгвэл ёстой дэлхийн шившиг болох биз
Занданшатар огцрохоос өөр аргагүй болсон ондоо том шалтгаан байсан л болов уу?! Тэрнийг нь МАН-ын нөгөө тал ашигласан байж болох. Тийм том шалтгаан үүссэн бол нэн аюултай агаад Учралд тун хэцүү дээ.
Хүрэосүхийн салтааны үс болоод байгаа АН-н хэдэн гөлөг байгаа. Тэд нарыгаа татаж авахнээ
danhan tolgoit ih hurliig taraaj yal zavshih geel uzeed bnaadaa
Таг хөндлөн ойдглх юм. Их хурал тараах хүсэлтэй нь Хүрэлсүх
Тэр нэг том ХҮСЭЛТЭЙ сагсуу эрийг хар сээрээр нь газар савахгүй бол МӨХӨХ болно доо. Амыг нь дагуулах дархан тонгорооноос эхлээд 13 байтугай мэхнүүд бий шүү дээ. Үхэх сэхэхээ үзэх цаг болж дээ.
Яамдынхаа тоог цөөл 5-8 яамтай байхад манайд хангалттай шүү
энэ. улсын их хурал тарсан нь монголын ард түмэнд маш хэрэгтэй. харин шинэ их хуралд саналаа өгөхдөө олон нийт өнгө мөнгөнд биш бодит сэтгэл зүйдээ тулгуурлан саналаа өгч хулгайч луйварч авилгачдаас салах алхам хийх нь бид бүгдийн амьдралд тустай
УИХ тар
AН-тай нийлэхгүй бол засаг хэдхэн сарын дараа дахиад огцорно. Яамдын тоогоо цөөл, дэд сайдуудаа болиул.
Нөгөө “хэнхэг Бумаа та хоёр хэзээдээ эгч дүү болчоов” гэдэг шиг Говь-Алтайн зайгуул хэзийдээ Хүрэлсүхтэй ойр” болчоов? Нөгөө “төр эргүүлэх” бужигнааны үед Булгантуяаруу дайралт хийсэн гарц “эр хүн” чинь энэ О. Амгаланбаатар ш дээ. Тиймээ ерөнхийлөгч зоргийг үнэлжээ. Түүнээс биш өөрөө эргүүтэж гарна шүү. Ямар сайндаа л “Говийн Их ДЦГ”-аар боомт нээнэ гэхэв дээ. Тэгсэн бол дэлхийд ганцхан монголд байдаг Мазаалай баавгай будаа болно биз дээ. Үүнийг л сэтгэж чаддаггүй нөхөр.
Эдийн засгийн байдлыг эрүүгээ тултал нь шаварт шигдүүлж хаясан нүглээ бусад улс төрийн хүчин рүү чихэх өмхий санаа сийлж байгаа юм.
Пээээ ё той бантан болохнээ
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud