СпортСПОРТ

“Энержи” баг зургаа дахь ялалтаа авч, хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын төлөөх долоодугаар тойргийн эхний хагаст “Хатант Интернэшнл”, “Эв Монгол” багтай учраа тааран барилдаж 13:12-оор тав дахь ялалтаа авлаа. Хатант Интернэшнл багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, Эв Монгол багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү нар ажиллажээ.

Харин "Энержи" баг "Хубилай хаан" багтай учраа тааран барилдсанаас 14:11-ээр зургаа дахь ялалтаа авлаа. Улмаар тэд хүснэгтийг зургаан хожил нэг хожигдолтойгоор тэргүүлж байна. “Энержи” багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, “Хубилай хаан” багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Т.Довчинсэмбээ нар ажиллав.

Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 03-нд 17:30 цагаас болох бөгөөд АПУ, Скайтел баг – Од групп багтай, Хүлэгү баг – Хамаг Монгол багтай учраа тааран барилдах юм байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button