
Хаврын ноолуурын ханшийг Дорнод аймаг өнгөлж эхэллээ. Тус аймагт өнөөдрийн байдлаар нэг килограмм ноолуур 205 мянган төгрөгт хүрээд байна. "Янмал" зэрэг үндэсний үйлдвэрлэгчид Дорнод аймагт, иргэд малчдаас ноолуур худалдан авч байгаа аж.
Харин Сүхбаатар аймагт ноолуурын дуудлага худалдаагаар 198 мянган төгрөгт хүрээд байсан ноолуурын үнэ 192 мянган төгрөгт хүрч буурчээ. Хэнтий аймгийн тухайд бие гүйцсэн ямааны самналт ерөнхийдөө дуусаж байгаа бөгөөд нэг килограмм ноолуур 190 мянган төгрөгийн ханштай байна.
Ноолуурын ширхэг, чийгшил зэрэг чанарын үзүүлэлтээс шалтгаалан аймаг сумдын ноолуур өөр өөрөөр үнэлэгдэж байгаа аж. Тухайлбал, Хэнтий аймгийн төвд нэг килограмм ноолуур 190-193 мянга төгрөгийн хооронд, хойд сумдаар 193-195 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байна.
Д.ХАДААН
Матад пургиа















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.