НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх сарын 10-наас скүүтер, мопед, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу скүүтер, мопед, цахилгаан дугуйг ирэх 4-р сарын 10-наас замын хөдөлгөөнд оролцуулах юм. Тэгвэл захирамжаар 16 нас хүрээгүй иргэнд скүүтер, мопед, цахилгаан дугуй зэргийг унуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн скүүтер, мопед зэргийг унахдаа И-Монголиа системээр дамжуулан баталгаажуулдаг болно.

Цаашлаад скүүтер, мопедтой явган хүний замаар зорчвол торгох бөгөөд 16 нас хүрээгүй хүүхэд тухайн тээврийн хэрэгслүүдийг унасан тохиолдолд эцэг эхийг нь 400 мянган төгрөгөөр торгох зохицуулалтуудтай болжээ. Үүнд цагдаа нар хяналт тавьж ажиллах юм. Захирамжийн дагуу 4-р сарын 10-наас скүүтер, мопед, цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцохоор журамлаж байгаа аж.

Гэвч иргэд цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцоод эхэлсэн. Журам хэзээнээс хэрэгжихээс үл хамааран торгоно гэх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өглөө.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button