УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Н.Учрал ХҮН намд Засгийн газарт хамтрах санал хүргүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газарт хамтарч ажиллах саналыг ХҮН намд дөнгөж сая хүргүүллээ. Энэ талаар тус намын дарга Т.Доржханд "Геополитикийн хурцадмал байдал үргэлжилж, Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас олон улсад онц байдал зарлаад байгаа сорилттой үед Засгийн газарт хамтарч ажиллах саналыг МАН-ын Н.Учралаас ирүүллээ. ХҮН нам төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэж хариуг албан ёсоор өгөх болно" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Н.Учрал Ерөнхий сайдын хувьд танхимаа нэн даруй бүрдүүлэх цаг үеийн шаардлага үүсээд байгаа билээ. Өнөөдөр гэхэд чуулганы хуралдаанд ажлаа тайлагнах бүрэн эрх бүхий сайд, дэд сайд наргүй ганцаар сууж байна. Мөн маргааш Засгийн газрыг хуучин кабинетаар нь хуралдуулахаар товлоод буй.

Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.