ХҮН нам ЗГ-т хамтрахдаа Эрчим хүчний салбарт сайд томилох хүсэлтээ илэрхийллээ
ХҮН намын Төлөөллийн зөвлөл өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралын тавьсан Засгийн газарт хамтрах саналыг хэлэлцлээ.
Ингээд гарсан шийдвэрийг танилцуулбал,
ХҮН намыг шинэ Засгийн газарт хамтрахыг Төлөөллийн зөвлөлийн 95 хувийн саналаар дэмжсэн бөгөөд өнөөдөр хэдэн сайд томилох тухай асуудлыг огт хэлэлцээгүй гэв. Мөн Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдлын улмаас үүсэн одоогийн нөхцөлд хамтарсан Засгийн газрыг дэмжиж, орж ажиллах бөгөөд эрчим хүчний салбарт намын мөрийн хөтөлбөр, зорилтоо хэрэгжүүлэх боломж бий гэдгийг илэрхийлэв. Ингэхдээ ХҮН намаас УИХ-ын гишүүн Б.Найдалааг намаас нь яригдаж байгааг батласан бөгөөд одоогоор өөр ямар яаманд, хэнийг томилох эсэх асуудал тодорхой болоогүй гэдгийг онцоллоо.
Засгийн газарт цаашид тогтвортой байх ёстой гэсэн болзол тавьж хамтрахаар шийдвэрлэсэн гэв.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй,
Шадар сайд доржханд эрчим хүчний сайд үеэл найдалаа гэж шинэ засагт орж ирэх нь тодорхой боллоо.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud