Нэг дороос | С.Бямбацогтыг УИХ-ын даргад танилцуулсны дараа АН-ын бүлэг завсарлага авлаа

Ерөнхий сайд Н.Учрал албан ёсоор тамгаа гардан авсны дараа түүний оронд УИХ-ын даргад хэнийг томилох асуудлыг өнөөдөр шийдвэрлэх юм. УИХ-ын даргын томилгоог EguurNews агентлаг нэг дороос агуулгаар багцлан хүргэж байна.
Нэмэлт: 16:05 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо МАН-ын Удирдах зөвлөлөөр С.Бямбацогтыг дэвшүүлж, МАН-ын бүлгээр дэмжсэн билээ. Иймээс түүнийг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар танилцуулсны дараа УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс "С.Бямбацогтын хувь хүн рүү чиглэсэн ямар нэг асуудал байхгүй. Туршлагатай улс төрч гэдэгтэй нь хэн ч маргахгүй. 126 гишүүнтэй парламентын даргыг сонгох гэж байна ямар ч асуулт хариултгүй шууд томилохоор дэглэчихсэн. УИХ-ын тухай хуульд учир дутагдалтай асуудал байна. Х.Тэмүүжин гишүүний ярьж буй хуулийг яаралтайгаар хэлэлцүүлэх зэрэг ямар боломж байна гэдгийг дэгийн дагуу авч хэлэлцэнэ. Зарчмыг зарчмаар нь явуулахын тулд бид хуульд нь өөрчлөлт оруулж засах ёстой. Иймээс ажлын гурав хоногийн завсарлага хүсэж байна" гэв.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ саналыг хүлээн авахдаа ажлын нэг хоногийн завсарлага өглөө.
Нэмэлт: 15:30 цаг
-УИХ-ын даргын асуудлыг чуулганы эхэнд оруулж ирсэнгүй-
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Одоогоор чуулганд 113 гишүүн ирцээ бүрдүүлсэн ч яг бодит байдал дээр 30 гаруй гишүүн л сууж хүүхдийн асуудлыг хэлэлцэхэд санал, шүүмж хэлж буй.
Нэмэлт 13:45 цаг
-Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлгээр дэмжлээ-
МАН-ын бүлгийн хурлаар Удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжжээ. Ингэхдээ бүлгийн хуралд нийт 53 гишүүн оролцсоноос 48 нь дэмжиж санал өгсөн байна.
УИХ-ын даргад нэр дэвшиж буй Сандагийн Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр,
- 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль,
- 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль,
- 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.Сандагийн Бямбацогт нь
- 2000-2008 онд “Нью прогресс” группын захирал, Төлөөлөнудирдах зөвлөлийн дарга, 2008-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй,дотоод хэргийн сайд, 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд,
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд,
- 2025 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрындаргаар тус тус томилогдон ажилласан байна.
Нэмэлт: 11:41 цаг
-МАН-ын намын бүлэг Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг хэлэлцэж байна-
МАН-ын намын Удирдах зөвлөл УИХ-ын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан билээ. Намын даргын хувиар Н.Учрал С.Бямбацогтыг танилцуулсан бөгөөд түүнийг Удирдах зөвлөлөөр дэмжээд буй.
Иймд МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэж, араас нь УИХ-д танилцуулах процесс үргэлжилнэ.
Өөрөөр хэлбэл өнөөдөр гэхэд УИХ-ын даргыг батламжлах хүлээлттэй байна.
Нэмэлт 11:25
-Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцууллаа-
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр,
Удирдах зөвлөлийн хурлын өмнө С.Амарсайхан УИХ-ын даргаас нэрээ татаж авсан. Иймээс С.Бямбацогтыг Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж байна. Одоо МАН-ын бүлэг хуралдсаны дараа хуулийн дагуу процесс явна.
Өнөөдөр зөвхөн УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх бөгөөд төрийн хуулийн дагуу УИХ-ын чуулганаар танилцуулах юм.
Ерөнхий сайд кабинетаа ямар зарчмаар бүрдүүлэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал" гэв.
Нэмэлт: 11:05
-Удирдах зөвлөл С.Бямбацогт дээр санал нэгдлээ-
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд намын дарга Н.Учрал УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох саналаа орууллаа. Нам доторх цөөнхийн бүлгээс С.Амарсайханыг томилуулах хүсэлтээ илэрхийлсэн хэдий ч удирдлагын хүрээндээ тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Ингэснээр Удирдах зөвлөлөөр С.Бямбацогтын нэр ганцаараа орж, өнөөдөр томилгоог УИХ дахь МАН-ын бүлэг, байнгын хороод, чуулганаар оруулан хэлэлцүүлэх чигтэй байна. С.Бямбацогт нь МАН дахь олонхын бүлгээс санал болгосон нэр дэвшигч бөгөөд Н.Учралын танхимд ЗГХЭГ-ын даргын суудал давхар чөлөөлөгдөж буй юм.
Эхлэл: 10:00
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ-
МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргад хэний нэрийг санал болгох эсэхийг яг одоо хэлэлцэж буй билээ.
Одоогийн байдлаар, УИХ-ын даргад цөөнх талаас С.Амарсайхан, олонх талаас С.Бямбацогт нарын нэр яригдаж байгаа. Намын даргын хувиар Н.Учрал УИХ-ын даргад нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл дээрээ танилцуулах юм.
Процессийн хувьд УИХ-ын даргын нэрийг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, санал нэгдсэний араас намын бүлэг дээр хэлэлцэж, араас нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганд танилцуулна.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэд жагсаал цуглаан хийлгэхгүй гээд Нямбаатар шөнийн дотор асар том цагаан асар барьчихлаа... Талбайн үзэмжийг бохирдуулахаа больно уу
Шал худлаа, наад балин хамарт чинь 1997 онд Цэргийн Дээд Сургууль төгссөн. Эдийн засагч, дипломатч гэсэн мэргэжил байх ч гүй. Зүгээр л намын долдой насаараа хийж яваа, эрчим хүчний тендерээр баяжсан гутлын хулгайч шдээ..
ГОЕ ХЭЛЛЭЭЭ АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЛГҮЙ ТӨРД ОРЧИЖ
Шалихгүй нөхөр л ингээд дээшлээд байдаг. Баруун аймгийнхан явдмлтай, тэр дундаа Ховдынхон хэл амтайгаараа алдартай. Цэгцрэх болоогүй байна даа
Хүүк бяртай байна
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
AH unheer muuhai haragdaj bna ene uls oron hetsuu bhd ingj hudlaa shatsag tsarailj bdg archaagui atsnuud yumaa
Энэ улс орон өөдлөхгүй гэдэгт эргэлзэхээ больсон! Очиж2 ийм ЕС УИХ даргатай байх ч гэждээ яандаа яана...