Улс төрийн мэдээ

С.Бямбацогт 65 гишүүн буюу 51 хувийн босгыг давж чадахгүй бол спикерээр томилогдохгүй

УИХ-ын чуулганаар өнөөдөр парламентын спикерээ сонгоно. Ингэхдээ Удирдах зөвлөлөөс гаргасан С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэвшүүлэх саналыг МАН-ын бүлгээр хэлэлцсэний араас УИХ-ын чуулганд хуулийн дагуу танилцуулах юм.

Одоогийн хүчин төгөлдөр буюу УИХ-ын тухай хуулийн 11.3-т заасан "Улсын Их Хурлын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно" гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл уг хуулийн заалтаар бол С.Бямбацогт УИХ-ын гишүүдийн олонх буюу 51 хувь болох 65 гишүүний саналыг авч байж УИХ-ын даргаар батламжлуулж чадах юм.

Гэтэл МАН дотор үүсээд буй нөхцлийг харвал, УИХ-ын чуулганы хуралдаанд Н.Учралын Засгийн газарт хамтрахгүй гэдгээ зарлаад буй нам доторх цөөнхийн бүлгийн 28 гишүүн болон АН доторх С.Амарсайханыг дэмжиж байсан О.Цогтгэрэлийн хүрээнийхэн эсрэг кноп дарж мэдэхээр байгаа юм.

Түүнчлэн Б.Энхбаярыг Засгийн газартаа ажиллуулбал сайдаар хамтрахгүй гэдгээ албан бусаар илэрхийлээд Н.Номтойбаяр ч С.Бямбацогтыг спикерт дэмжих үү гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна.

Ингэхээр хэрвээ тэр босгыг давж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 11.4-т заасан "Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1, 11.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно" гэсний дагуу дахин санал хураахгүйгээр шинэ хүн дэвшүүлэх юм.

Хэрэвзээ С.Бямбацогтыг Н.Учрал намын даргын хувиар УИХ-ын даргаар томилуулж чадахгүй бол Засгийн газраа бүрдүүлэх процесс нь давхар бүтэлгүйтэх эрсдэлтэй тул уг томилгоо ихээхэн анхаарал татаж байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ган
ган

Энэ нөхөр их хурлын гишүүн нэртэй танхимд их л удаан суулаа харин ард олны төлөө хийж бүтээсэн зүйл, байгуулсан гавьяаг нь үнэндээ мэдэх юм алга бараг л үгүй болов уу. Зүгээр л их ярьдаг хүмүүсийн л нэг байх.

Зочин
Зочин
Reply to  ган

Harin ch hiisen buteesen yumtai hun shuu

kkkk
kkkk

yadargaatai yum ene uls ornoo bodoj bga hun negch alga ene dotor bvgd zailwal taarna

ДДДДДДДД
ДДДДДДДД

65 биш шүү, 64 санал л хэрэгтэй.

Т1т
Т1т

Балин хамарт л биш шүү..

Зочин
Зочин

hogiin pihluu

Зочин
Зочин

Хуульд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь гэж байхад л 65 гээд байхын дурак сэтгүүлч. 65-аар ирцээ бүрдүүлээд 33 гишүүний саналаар сонгогдох боломжтой байна малаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Бямбацогт бол жинхэнэ хэрүүлийн хутгуур юун Содбаатар

Зочин
Зочин

МАН- ын 38 ямар мэдрэмжгүй вэ? Бямбацогт чи яасан их санаатай юм. Одоо зогс, хэрэг эрхлэх даргаа өг, сонголт тэг зогсоолд буйгаа ухаар.

Холбоотой мэдээ

Back to top button