Ө.Шижир: М.Энхболд төрд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дугаарыг хүртэл хувьдаа авсан

УИХ-ын гишүүн Ө.Шижир төрийн өндөр албан тушаал хашиж байсан МАН-ын зарим албан тушаалтнууд ажлаа өгөхдөө хүртэл давуу эрхээ ашигладаг төрийн хөрөнгөөс том, жижиг гэлтгүй шамшигдуулдаг талаар цахим хуудсаараа дамжуулан баримт дэлгэв.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга байсан хүмүүс төрийн өндөр сэнтийгээс буухдаа төрийн тусгай хамгаалалтын газарт байдаг тээврийн хэрэгсэлийн улсын дугаарыг хүртэл хулгайлаад, хувьдаа аваад буудаг. 0008 УНҮ Алтай …. ХХК, 0012 УНҮ М.Энхболдын нэр дээр. Бусад бүх дугаар төрийн тусгай хамгаалалтын газарт. Амралтын өдрөөр төрийн машинаар намынхаа хуралд ирдэг нь бол зүгээр юу ч биш" гэсэн юм.
М.Энхболд нь 2006 -2007 онд Ерөнхий сайдаар, 2016 -2019 УИХ-ын дарга зэрэг төрийн өндөр алба хашиж байв.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мэдрэлээ наад дугаараа зараад үз хэд болох нь вэ кк
Маньтайгаа л адилхан юмдоо. Манай найзын авгайтай бол бүүр адилхан юм.
Энэ хүн хөгшрөөд ирэхээрээ Хятад киноны хижээл насны эрчүүд шиг л харагддаг болжээ!
Яагаад болохгүй гэж. Төрийн мэдлийн дугаар гэж байхгүй. Цэнхэр дугаар л гэж байдаг.