НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбурханы өвчлөл ихсэж өдөрт 20-30 тохиолдол бүртгэгдэж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар шинээр 20 тохиолдол батлагдсанаас 9 нь нийслэлд, 11 нь орон нутагт илэрсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14,522 болсон бөгөөд үүний 11,732 нь нийслэлд, 2,785 нь орон нутагт бүртгэгдсэн аж. Одоогоор 72 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас нийслэлд 30, орон нутагт 42 хүн эмчлүүлж байгаа юм. Эмчлүүлж буй иргэдээс хөнгөн оноштой - 4, дунд 66, хүнд оноштой- 2 хүн байна.

Өвчлөлийг насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхдүүд хамгийн өндөр буюу 5,260 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн үед улаанбурхан өвчний тархалт эрчимж байгаа юм. Тус өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой. Иймд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх юм байна.

Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг зөвлөлөө. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button