Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 33 төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал:
- Үхрийн цул мах-38,3 %
- Хонины цул мах-27,8 %
- Үхрийн мах /ястай/ -36 %
- Хонины мах /ястай/-29,2 %
- Ургамлын тос-63,8 %
- Сүү-30,6 %
- Монгол төмс-119,4 %
- Монгол лууван-15,2 %
- Цагаан будаа-4,8 %
- Атар талх-4,9 %-иар тус тус нэмэгджээ.
Дээрх тооцоолол нь дизель түлшний үнэ литр тутамдаа 300-350 төгрөгөөр нэмэгдэхээс өмнөх үеийн үнийн өсөлт юм. Цаашид дизель түлшний үнэ литр тутамдаа 1500 төгрөг хүртэлх дүнгээр өснө гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа.
Шатахууны үнэ нэмэгдэх нь зөвхөн түлшний салбарт нөлөөлөхгүй бөгөөд хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, үйлчилгээний үнэд нөлөөлөх юм. Ийм нөхцөлд иргэдийн хувьд хэрэглээгээ зохицуулах, өрхийн санхүүгээ илүү нягт төлөвлөх шаардлага тулгарч буйг олон улс орны кэйсүүд харуулж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.