Хөгжим урлаач Д.Түвшинтөр: "HU" хамтлагийн нөлөөгөөр морин хуурын эрэлт, экспорт нэмэгдсэн
Д.Түвшинтөр 1989 онд хөгжмийн үйлдвэрт дадлага хийхээр очсон цагаасаа эхлэн хөгжим урлаж суржээ. Улмаар 2000 он хүртэл морин хуур хөгжим хийж, мэргэшсэн байна. Түүний дараагаар 2000-2004 онд Итали улсад хөгжмийн зэвсэг урлаачийн инстиуцийг хөгжмийн мастераар төгссөн аж. Монголд хөгжим урлал чиглэлээр суралцсан хоёр хүн байдаг бөгөөд түүний нэг нь Д.Түвшинтөр юм.
Бага наснаасаа эхлэн урлагтай ойр байсан тэрбээр Ардын жүжигчин Б.Дамчаа агсны дөрөв дэх хүүхэд. Өдгөө тэр өөрийн үүсгэн байгуулсан "Сеттимо" урландаа мэргэжлийн хөгжимчдөд зориулан мастер хөгжим урлаж сууна. Тэрбээр Монголын анхны мэргэжлийн хөгжмийн мастеруудын нэг, өнөө цагийн шилдэг урлаач юм. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Мужаан хүн хөгжим урлаж чадахгүй, нэг миллиметрийг 10 хуваасан хэмжээ яригддаг-

-Таныг Монголын шилдэг хөгжим урлаач гэхэд хилсдэхгүй биз. Өнөө үед хөгжим урлалыг танай урлан өнгөлж яваа шүү дээ. Хөгжим урлалын салбарын тухай яриагаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Бусад салбарыг бодвол хөгжим урлал зах зээл багатай. Гэхдээ бидний дотооддоо үйлдвэрлэж байгаа хөгжмүүдийн дийлэнх хувь нь гадаад руу экспортлогддог. Ер нь 70-80 хувь нь гадаадын зах зээл рүү гардаг. Үүнд гадаадад амьдарч буй монгол иргэд хөгжим худалдаж авч байгаа нь тодорхой хувиар нөлөөлдөг байх л даа. Жишээ нь Хятад улс манай морин хуурыг их сонирхож авдаг. Өвөр монголчууд морин хуураа маш сайн сурталчилж чадаж байна. Мөн "The HU" хамтлагийн нөлөөгөөр манай хөгжмийг олон улс сонирхож эхэлсэн. Манай урланд гэхэд одоогоор Польш улсаас нэг, Өвөр монголоос таван морин хуурын захиалга ирчхээд байна.
-Таны ярианаас сонсоход морин хуур хөгжим их эрэлт өндөртэй байгаа юм аа даа, янз нь?
-Морин хуур хамгийн их эрэлттэй хөгжим болсон. Учир нь морин хуур тоглодог хүмүүс ихэссэн, ерөнхийлөгчийн зарлигтай холбоотойгоор манайхан нэгнийхээ баяр наадам, найрынд хуур бэлгэлдэг болж. Өмнө нь морин хуурын тухай буруу ойлголттой байсан юм шиг. Зүгээр л сувинерын хуур нэгэндээ бэлгэлээд байдаг байж. Харин одоо морин хуурын тухай зөв мэдлэг нь харьцангуй сайжирч аль болох хоймортоо залахыг боддог болсон. Зөвхөн хоймортоо өлгөөтэй байлгаад байлгүй тэмдэглэлт өдрүүдээр тоглож, гэрийнхээ жаврыг үргээдэг, цэнгэн баясаж буй сайн хэрэг.
-"Сэттимо" урлан сургалтын хөгжим гэхээсээ илүүтэйгээр мэргэжлийн хөгжимчдийн мастер хөгжмийг түлхүү хийдэг гэж сонссон. Хийцийн хувьд хамгийн ярвигтай хөгжим гэвэл?
-Яг одоогоор манайх сургалтын зориулалтай хөгжим гэхээс илүүтэйгээр мастер хөгжим хийж байна. Мастер хөгжим гэдэг нь гадуур худалдаалагдаж байгаа сургалтын хөгжмүүдээс арай өөр. Сургалтын хөгжмүүд нэг загвартай, автомат машин дээр хэлбэр хийцээ тааруулсан байдаг. Харин мастер хөгжмийг нэг урлаач гардаж 100 хувь гар аргаар хийдэг. Тэгж байж гэмээ нь урлаач хүний ур ухаан шингэсэн дуугаралт, хэлбэр хийц нь сургалтын хөгжмөөсөө илүү болно гэсэн үг. Тэр утгаар нь мастер хөгжим гэж нэрлээд байгаа.
-Тэгвэл мастер хөгжмийг бүтээхэд хугацаа хэр шаардлагатай вэ?
-Мастер хөгжим гэвэл хийл, сонгодог төрлийн хөгжим бусдаасаа арай их ажиллагаа шаарддаг. Хүмүүс хөгжим урлаач гэхээр нарийн мэргэжлийн мужаан гэж ойлгоод байдаг. Үгүй шүү дээ. Нэг миллиметрийг 10 хуваасан хэмжээ яригддаг, маш нарийн ажил. Дуугаралт сайн байх нь хамгийн чухал. Хугацааны хувьд морин хуур хийхэд 14-20 хоног болно.
-Аливаа хөгжим хийхэд мэдээж материал чухал байх. Мөн хөгжим хийх процессын тухай?
-Маш сайн шалгарсан, хатаасан, зориулалтын моднууд хэрэгтэй. Эдгээр моднуудаа ихэвчлэн импортоор авна. Манайд ургадаг хус, гацуур модыг хэрэглэж болно л доо. Гэвч гацуур мод улаан номд орсон учир тайрах хориотой. Тэгэхээр импортоор авахаас өөр араггүй. Зарим тохиолдолд монголд ургадаг хус модоо хэрэглэнэ. Дийлэнхдээ гадаадаас авдаг. Мөн Канад улсын төрийн далбаа дээр нь байдаг агч модыг авч хэрэглэнэ. Хөгжим хийх хамгийн эхний ажил болох модоо бэлтгэж зүсэх, хуваах ажлаа зориулалтын техник дээр хийнэ. Түүний дараагаар гар аргаар нарийн ажлуудаа хийдэг. Төгсгөлд нь будах ажил явагдаад, хөгжим бэлэн болно. Мастер хөгжмийг бол будахаас өмнө дуугаралтыг нь маш нарийн шалгадаг. Зарим тохиолдолд захиалагчдаа үзүүлж, шалгуулна.
-Морин хуурын чавхдасыг морины сүүлээр хийж ирсэн. Гэтэл сүүлийн үед арай өөр зүйл ашиглаад байна уу?
-Саяхныг хүртэл адууны сүүл уламжлалт чавхдас байсан. Адууны сүүл үнэтэй болсон. Мөн эдлэгээ даах нь муу гэх юм уу. Одоогийн морин хуурнууд нийлэг утсаар чавхдасаа хийдэг болсон. Морины сүүл эрдүү дуу гаргадаг ч гэсэн сэрчигнэсэн чимээтэй байдаг. Нийллэг утасын цэвэр дуугаралт нь морины сүүлнээс сайн учир хэргэлээд байгаа. Харин одоо хөгжимчин нь адууны сүүлээр чавхдасаа хийлгэе гэвэл болно.
-Гадаадад оронд морин хуур хөгжим гэхээр шууд Монгол улс төсөөлөгдөг. Яахын араггүй хуур бол бидний үндэсний хөгжим. Тэр ч утгаараа бид дээдэлж хоймортоо залдаг. Сүүлийн үед улам хүндлэн дээдэлж, морин хуураа эгшиглүүлэх хүмүүс олон болсон нь талархууштай. Цаашдаа манай хуур олон улсад илүү танигдаж, дэлхийд монголыг төлөөлөх том өв болох байх.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд өөрсдөө ч сүүлийн үед хуураа илүү хүндэлж эхэлсэн нь сайхан санагддаг
Мастер хөгжим гэдэг чинь ийм нарийн ажил байдаг юм байна шүү, үнэхээр ур ухаан ордог юм байна
mongol hugjim iim ih export hiideg gedgiig odo l sain oilgoj avlaa
14-20 хоногт нэг хуур хийнэ гэдэг их тэвчээр шаардсан ажил юм аа
italid surch irsen hun geheer chanar bol uur l baih daa
Морин хуурын чавхдас хүртэл өөрчлөгдөөд явж байгаа нь сонин юм аа
hu nuluu ih baina gedeg unen mongol soel iim baidlaar delhiid garah goy shuu
Нэг миллиметрийг 10 хуваана гэдэг ямар нарийн ажил вэ, зүгээр мужаан биш нь ойлгомжтой
morin huur avch bgaa humuus ih bolson ni saihan medee baina shuu
Өмнө нь зүгээр л чимэглэл гэж боддог байсан одоо бол жинхэнэ хөгжим гэдгийг ойлгож байна
Хуурын дуугаралт хамгийн чухал гэж хэлсэн нь үнэн, чанартай хуур өөр байдаг
hu hamtlagiin daraa zaluu humuus ih sonirhдог bolson ni medregddeg
morinii suuleer hiisen ch niilleg utasaar hiisen ch yalgaa ih baidag yum baina
gadaadad mongolchuud maani huur ih avdag gedeg ni saihan sonsogdloo
Сонин дээрээ соотолзоно, сониноо буухаар гоохолзоно! гэдэг үгтэй юм шүү.
The HU үнэхээр нөлөөлж байна шүү морин хуур гадаадад ингэж сонирхогдоно гэж бодоогүй
hu hamtlag bol uneheer tom surtalchilgaa hiisen delhiid tanigdahad mash ih nemer bolson