НийгмийнНийгэм мэдээ
Дизель түлш УБ-т 3490-3990, орон нутагт 4100-4500 төгрөгийн үнэтэй байна
АҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлтийн талаар цаг үеийн мэдээлэл хүргэв.Тодруулбал, "АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй бол АИ-95 автобензин болон дизель түлшний үнэд өөрчлөлт орсон. Дизель түлшний үнэ дөрөвдүгээр сарын 4-5-нд өдрүүдэд Улаанбаатар хотод жижиглэнгийн үнэ литр тутамдаа 3490-3990 төгрөгөөр борлуулж байна. Орон нутагт буюу Увс аймагт дизель түлш литр тутам нь 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөгөөр тус тус борлуулж байна. Мөн АИ-95 автобензиний үнэ литр нь 4100 төгрөг байна" гэв.
Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг импортолдог бөгөөд тус улсын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За үнэтэй ч болов байгаа нь сайшаалтай хэрэг. Бүр ОХУ өгөхгүй гээд нам хоривол бид хэнээсээ яаж авах билээ