УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-д тайлбар мэдүүлэг өгч байна

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-д тайлбар өгч мэдүүлэг өгч байна. Тэрбээр өнгөрсөн сарын 23-нд тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ-т хандсан билээ.

Тэгвэл түүний өгсөн гомдол, мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, үүнтэй холбоотойгоор өөрөөс нь тайлбар мэдүүлэг авч байгаа аж.

Эргэн сануулахад, тэрбээр Б.Энхбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан, "Нүүрсний сонсгол"-ын зорилгыг хазайлгасан, "Бодь” группээс 1.3 сая ам.долларын авлига авсан, энэхүү хуулийн манипуляц хийх ажлыг өөрийн хамтран зүтгэгч Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран зохион байгуулсан зэрэг асуудлаар АТГ-т хандсан байдаг. Мөн холбогдох 894 хуудас, дөрвөн бүлэг материалыг шалгуулахаар хүлээлгэн өгсөн билээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баричлаад ачихгуй бол худлаа жүжиг тавиад хэргүй, бүгд мэднэ энэ удмын хулгайчдыг.

Зочин
Зочин

Эрдэнэтийн луйвар явсаар Элбэгээ, ХХБ-д тулсан шиг наад сүлжээ ч явсаар Хүрэлсүх Баттулга Голомтод л тулах байх даа

Холбоотой мэдээ

Back to top button