НийгмийнНийгэм мэдээ

Тодруулга: Татварын өртэй 12 мянган ААН-ийн данс одоогоор нээгдээгүй байна

Н.Учрал өчигдөр Ерөнхий сайдын хувьд анхны шийдвэрээрээ татварын өрийн улмаас хаагдсан 12100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 3800 аж ахуйн нэгжийн дансыг нээж, "Чөлөөлье" санаачилгаа хэрэгжүүлж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "Манайхаас шууд нээдэггүй. Банкуудад албан бичиг хүргүүлэх гэх мэт үе шаттай. Одоогоор байгууллагуудын данс нээгдээгүй, нээх үйл явц үргэлжилж байна" гэлээ. Харин НДЕГ "Хараахан тоогоо нэгтгэж амжаагүй байна" гэх хариу өгөв.

Бид байгууллагуудын данс нээх үйл явцын талаар эргэн мэдээлнэ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тимоны шоу
Тимоны шоу

Данс хаахдаа гялс манас, нээх болохоороо дүлий дүмбэ!! Тимон чинь өөрөө эдийн засгийн хөгжлийн шадар сайд байхдаа хаах шийдвэр гаргаснаа одоо болохоор нээж чөлөөлсөн "ЧӨЛӨӨЛӨГЧ" болон харагдаж шоудаад айхтар популист улаа хамгаалагч болох нь танигдлаа!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button