СпортСПОРТ

О.Ариунзаяа Азийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

"Бишкек-2026" чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ-ий 55 кг-ын жинд зодоглож буй О.Ариунзаяа хагас шигшээд Японы бөх, хүчтэй өрсөлдөгч Сүвака Үчидатай учраа таарч оноогоор ялагдав. Ингэснээр тэр хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Сүвака Үчида нь өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медальтай, U17 ангиллын дэлхийн хошой аварга, U20 ангиллын дэлхийн аварга бөх юм.

Манай тамирчин О.Ариунзаяа маргааш Өмнөд Солонгосын тамирчин О Жон Бинтэй хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button