О.Цогтгэрэлийн хүн генсекээс мултарлаа
Ардчилсан нам Их хурлаа хийж, ҮБХ болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ сонгосон. Өнгөрсөн жилүүдийг харвал АН-ын дарга О.Цогтгэрэл намаа нэгтгэх гэдэг ганцхан үүргээр АН-ыг тэргүүлсэн бөгөөд өнөөдөр тэр УИХ дахь бүлгийг ч ахалж буй.
Гэхдээ АН-ын дотоод сонгуулиуд маапаантай боллоо гэх асуудал ер дарагдахгүй хэвээр байна. Түүнчлэн ҮБХ болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдэд өнөөх л АН-ын хууччуул дахин дахин нэр дэвшсээр байгаа нь саяын хурлаараа ч багагүй шүүмжлэл дагууллаа.
ҮБХ-нд нэр дэвшихийн тулд АН-ын данс руу 6 сая төгрөг тушаана гэхчлэн залуучуудад эхнээс нь босго тавиад өгчихөж байгаа нь хурал тойрсон маргаануудын нэг нь байв.
О.Цогтгэрэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилоод байсан бөгөөд жинхлэх эсэхээр санал хураасан ч ҮБХ-ны 327 гишүүний 153 нь дэмжээгүй.
Ингээд намын даргын хувьд О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг танилцуулсан ч санал хураалгүй өнөөдөр хэлэлцэхээр хойшлуулсан.
ҮБХ-ны гишүүд түүний танилцуулсан хоёр дахь хүнийг генсект дэмжих эсэхээр 12 цагаас хуралдаж санал хураана.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН маань одоо жинхэнэ алны жийрэг боллоо саяын сонгуулиар МАН н олон царцаанууд нисэлдэж энэ намыг үнэн тонгорсон Сэлэнгэд Баярцогт хужаа мөнгөөр бороо оруулж дарга болсон муу ац.Одоо Цогтгэрэлээсээ салаачээээ
мөнгөөр явдаг л нам даа ганц удаа төрд гараад идсээр дефолтонд оруулсан
Хужаатай зууралдхаа боль.