НИЙГЭМ

ШӨХТГ: Засвар үйлчилгээний газрууд шаардлага хангахгүй байна

ШӨХТГ-аас зургаадугаар сарын 17-ны өдөр Авто үйлчилгээний байгууллагуудад хийх шалгалтын удирдамжийг батлуулж, тодорхой аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулжээ.  

-Баталгаат хугацаагаа зарлагын баримтаар ойлгодог-

Энэ тухай Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам:

“Шалгалтыг бид хоёр хэлбэрээр явуулсан. Нэгдүгээрт, тухайн авто үйлчилгээ эрхэлж буй байгууллагад хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг судалсан. Хоёрдугаарт, тухайн асуудлыг хариуцаж хяналт тавьж, хариуцлага тооцох, зөвшөөрөл өгч буй байгууллагуудын үйл ажиллагаа уялдаа холбоотой танилцах байдлаар судалсан” гэлээ.

 Энэхүү судалгаанд нийтлэг хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна. Үүнд,

-Авто үйлчилгээний газрууд хэрэглэгчийн засвар үйлчилгээтэй холбоотой гомдлыг бүртгэдэггүй

-Гомдлыг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх талаар тогтоосон дүрэм журамгүй

-Засварын газрууд нийтийн тээврийн газар, дүүргийнхээ үйлдвэр үйлчилгээнийхээ хэлтсээс холбогдох зөвшөөрлөө авдаггүй

-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг

-Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй орчинд үйлчилдэг

-Татварын байгууллагуудад бүртгэлгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Түүнчлэн авто үйлчилгээний газрууд хэрэглэгчээс хэдийд тээврийн хэрэгсэл авсан эсвэл хүлээлгэж өгсөн, ямар засвар хийсэн талаар тэмдэглэл байдаггүй ноцтой зөрчил илэрсэн аж. Техникт хийсэн үйлчилгээнийхээ талаар баталгаа өгдөггүй. Баталгаат хугацаагаа зарлагын баримтаар олгодог хангалтгүй байдал байна. Авто үйлчилгээний засваруудад ажиллаж буй хүмүүс мэргэжлийн үнэмлэхээ хэрэглэдэггүй бөгөөд үнэ тариф нь нийтэд тодорхойгүй. Харилцан адилгүй үнээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх тохиолдлууд байна.

-Авто тээврийн газруудад 2014 оноос хойш мэргэжлийн шалгалт хийгээгүй-

Авто тээврийн газруудад 2014 оноос хойш мэргэжлийн шалгалт хийгээгүй юм. 2017 оны байдлаар Авто тээврийн үндэсний төвд орон нутгийн хэмжээнд Авто үйлчилгээний 434 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэсэн баримт байдаг гэнэ. Авто үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд авто үйлчилгээний нэгдсэн санг бий болгох чухал аж. Хэдий 2018 оноос хойш авто үйлчилгээнүүдийн нэгдсэн систем зохион байгуулагдсан боловч одоо болтол жигдрээгүй байна. Үүнээс болж эвдрэл гэмтэлтэй машины тоо өдрөөс өдөрт өссөн үзүүлэлттэй байна. Хууль дүрэм журам сайн тавигдаж байгаа боловч хэрэгжүүлэлт хангалтгүй байгаа юм. Уг шалгалтын ажлыг хэрэглэгчдийн гомдлын хүрээнд таван байгууллагад хийсэн ажээ.

-Шатахууны хилийн үнэ 25 ам.доллароор буурсан-

“Түүнчлэн шатахууны хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад  зургаадугаар сард 25 ам.доллароор буурсан мэдээлэл байна. Үүний дагуу дотоодын жижиглэнгийн үнээ буулгах шаардлагыг зургаадугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 10 гаруй албан байгууллагууд 40-50 төгрөгөөр буулгасан байна. Цаашдаа хилийн үнэ гарахаар үнээ ахиад буулгана гэсэн хариултыг иргэд ирүүлсэн” хэмээх тайлбарыг өглөө.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button