НийгмийнНийгэм мэдээ
Монголын жүдочид Азийн аваргаас гурван медаль хүртээд байна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ӨМӨЗО-ны Ордос хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн байдлаар манай баг тамирчдаас хоёр Ази тивийн аварга, нэг хүрэл медальтан төрөөд байна. Тодруулбал,
- Эмэгтэйчүүдийн 48кг-ын жинд Ж.Анударь алтан медаль;
- Эмэгтэйчүүдийн 52кг-ын жинд ОУХМ М.Нандин-Эрдэнэ алтан медаль;
- Эрэгтэйчүүдийн 60кг-ын жинд ОУХМ Т.Түмэнжаргал барилдан хүрэл медаль тус тус хүртэв.
Харин өнөөдөр зургаан жүдоч барилдах хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-д М.Цэндбазар, Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам нар зодоглоно.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.