
МҮБХ-ноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Алтан цом"-ын төлөөх шигшээ барилдаан өчигдөр болсон. Цомын төлөө "М-Си-Эс Энержи" болон "Хатант Интернэшнл" багууд өрсөлдөж 14-11 харьцаатайгаар улсын заан С.Сүхбат ахлагчтай Хатантын баг цом өргөж, ₮500 саяын бай гардсан юм.
Нэг ялагдалтайгаар хүснэгтийг тэргүүлсэн "Энержи" багийн ахлагч Э.Батмагнай Алтан цомын барилдаанд нийт 43 барилдаан хийхдээ 40 давж "манлай бөх"-өөр тодорсон. Ингэхдээ түүний хувьд хоёр барилдаан өнжиж сэлгээнд суусан юм.
Харин Хатант Интернэшнл багаас Улсын заан С.Сүхбат гурван даваа, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар дөрвөн даваа авч багийн лидерийн үүргээ сайн гүйцэтгэлээ. "Энержи" багаас улсын арслан Э.Батмагнай, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар тус бүр дөрвөн даваа авсан ч багийн бусад бөхчүүд сайн барилдаж чадсангүй.
Тухайлбал, Улсын харцага Н.Золбоо эхний гурван тойрог барилдаж гурав унасан юм. Улмаар "Энержи" баг хоёрдугаар байр эзэлж ₮250 саяын бай гардсан. Барилдааны дараа Н.Золбоо өөрийн цахим хуудаснаа "Надаас хамаг юм боллоо, уучлаарай. Манай багийг дэмжсэн бүх үзэгчдэдээ баярлалаа" хэмээн бичсэн юм. Түүний энэхүү мэдэгдлийг бөх сонирхогчид эергээр хүлээж авсан байна.
Дашрамд дурдахад, "Алтан цом"-ын төлөөх барилдааны гутгаар байрт дархан аварга Н.Батсуурь ахлагчтай "Хамаг Монгол" баг шалгарч ₮150 саяын бай гардсан бол дөрөвдүгээр байрт Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай "Апу Скайтел" баг шалгарсан юм.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдийгээр аймгийн арслан цолтой ч Алтанцоож энэ багийн хамгийн гол бөх байлаа. Үнэндээ л сайн байлаа гэхээс өөр юу хэлэхэв. Амжилт нь тогтвортой байх болтугай
Багийн спорт шүү дээ. Нэг нь муу байхад нөгөөх нь сайн байдаг.
Өнгөрсөн жилийн наадмаар төрийн оролцоотой түрүүлсэн БХ аймаг одоо попрохоо больж үз. Наадмын тухайд хэлье: Ямар учраас 1-3-н даваа хүртэл нутгийн бөхийг нэр оноов? Ямар учраас үзүүрлэсэн бөхийг допингтой гэж нэр хутгаж бөхийн замналыг нь сүйрүүлэх гээд байна? Жинхэнэ допингтой бөх нь түрүүлсэн бөх юм биш биз? Эм си эс Монголын төрийг худалдаж авсан. Монгол наадмыг ч худалдаж авсан. Энэ худхи нөхөр бас яахаараа нэвтрүүлэг хөтлөөд попрооп байна???
Юу хуцаад бгаам бэ, жилийн дараа яасан олон юм гоншигнодог юм
SELGEEND SUU HAMAA. YADAJ NAAD HUMSUGUUURGUUL
Зүгээрээ Золбоо харцагаа.Танай баг сайн байсан шүү.Амжилт хүсье дүүдээ.
Ямар их мөнгө монголчууд баян байгаа юм байна
Золбоог хасаад нэг гайгүй заан юмуу харцага авсан бол түрүүлэх байсан шүү
Зүгээрээ Золбоо. Бөх хүнд ийм юм зөндөө тохиолддог. Бас баярлаж бахархах даваануудыг ч авсан шүү дээ чи.