Монголын үндэсний бөхийн холбооноос гурав дахь жилээ зохион байгуулж буй "Алтан цом"-ын төлөөх барилдааны тэргүүн байрын эзэд энэ сарын 19-нд буюу ирэх ням гарагт тодроно. Тэргүүн байрын төлөө хүснэгтийг тэргүүлсэн Э.Батмагнай тэргүүтэй "Энержи" баг залуу заан С.Сүхбат тэргүүтэй Хатант Интернэшнл багтай 14:30 цагаас Монгол бөхийн өргөөнд барилдах юм.
Харин гуравдугаар байрын төлөө Улсын арслан Б.Орхонбаяраар ахлуулсан "Скайтел" баг "Хамаг Монгол" багтай энэ сарын 18-нд буюу ирэх бямба гарагт болно. “Алтан цом”-ын төлөөх 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650,000,000 төгрөг байсан бол энэ жилийн барилдааны шагналын сан 1.5 тэрбум төгрөг юм.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энержи баг түрүүлэх байхаа хүрэл медаль АПУ Скайтел баг хүртэнэ