"Макс"-ийн Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн "хаан" болсон, 33 лиценз эзэмшиж байна"
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг "Дарвийн нуруун"-д Макс группт алт олборлох 33 лиценз олгосон талаар тус сумын иргэдийн төлөөлөл" Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр иргэн "Говь-Алтай аймгийн Дарви сумд Хувийн сургууль төгссөн залуусыг засаг дарга, ИТХ-ын дарга нар болгочихсон. Тэд нар юу ч мэддэггүй, дээрээс хэлсэн би мэдэхгүй гэсэн тайлбар өгдөг. Манай сумын сургуулийн нэг ангид 10 хүрэхгүй хүүхдүүд сууж байна. Говь-Алтай аймгийн захын сумууд малчингүй боллоо. Бүгд л нутгаасаа дайжиж хот хүрээ газар бараадаж байгаа нь уул уурхайтай холбоотой. "Дарвийн цэнхэр нуруу" гэдэг газар 300 гаруй малчид амьдардаг. Гэтэл тус газар 33 уул уурхайн лиценз олгосон. Максийн Д.Ганбаатар бараг Говь-Алтай аймгийн “хаан” боллоо. Түүний хамаарал бүхий кампониуд бүх лицейнж зөвшөөрлийг авдаг. Максийн Д.Ганбаатарын бэлгэлсэн азарган үрээнүүдийг Говь-Алтай аймгийн сумуудын баг бүрд нэгийг Д.Амарбаясгалан тарааж өгсөн. Ингэснийхээ төлөө Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн бүх газрыг ухаж байна. МАН орон нутгийн иргэдийг гавьяа шагнал, албан тушаал, төсөл тендер зэргээр хуурдаг. Үүний үр дүнд малчид л хохирдог. Малаасаа салсан малчид Улаанбаатарт орж ирж түгжрэл, ядуурал ажилгүйдэл нэмж таарна" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө, танай нутгийн макс Ганбаатар биш ,өөр хэн нэг орос эсвэл хужаа наад лицэнзүүдийг чинь эзэмших ёстой гэсэн үг үү, эсэргүүцэгч гуай?
Макс Ганбаа Амгалан баатартай маш ойр дотно байдаг болсон. Энэ олон лиценз Амгаланбаатартай шууд холбоотой. 2024 оны сонгуулиар Макс Ганбаа Амгаланбаатард 7 тэрбумыг өгсөн. Энэ бол үнэн шүү.
Энэ уул уурхайгаас нь болж Уламжлалт мал аж ахуй нь байхгүй болох л юм байна
Яг үнэн. Уул уурхайгаар мал малчин хоёроо хашиж хөөж байгаа шүү дээ.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Бид ардчилсан, зах зээлийн капиталист нийгэмд орсоноор мөнгө цагаан, нүд улаан болсон. Алсдаа манай уламжлалт нүүдлийн мал аж ахуй уул уурхайгаас болж устах нь дээ.
Ийм новшуудыг гэр бүлээр нь цаазалдаг нийгэм удахгүй бүрлдэн тогтож шудрга рга ёс ялнаа
Дарив суманд чинь АН гараа биздээ аймагт чинь бас
Ганбаатар эзэмшиж байгаа нэртэй л болохоос гадны баялагын хулгайчид эзэмшиж байгаа Сум орноороо босоод хөөгөөд гарга эрх нь байна та нарт .
Залуучууд уурхайгаас болж орон нутгаас яваагүй, харин нутгийн хүмүүс ажилтай болж бгаа. Максыг юуг үндэслэж хөөх гэж бгаа юм? МАКС яваад өгөхөөр чиний амьдрал сайжрах юм уу? Арчаагүй хүн компаниас хэдэн төгрөг зуулгаах гэж бгаа юм уу?
Даривийнхан угаасаа тэнэг хүн буудаж алсан гайгүй алттай газраа өөрсдөөсөө харамлаж байгаад ямар хүмүүст идүүлснээ мэдэж байгаа сумынх нь ой болох гэж байхад өөрсдөө ашиглаад ойгоо хийчих дээр нь ард иргэд нь банкны өрнөөсөө салах боломж байсан хайгч барид явж байгаа иргэдээ хөөнө матна одоо максийг хөөж чадахуу та нарыг харий удирдлагууд нь үнэхээр гамшиг !!!!!!¡¡
Максын Ганбаатар Говь-Алтайд маш олон үйлдвэр , уурхай байгуулж улсад татвар төлж өчнөөн хүнийг ажилаар хангаж буянтай үйлс бүтээж б.на түүний төлсөн татвараар улс чам мэтийн хоолны савыг тэжээж байгаа гэтэл хүний хийсэн бүтээсэнд хорсож суухаар дуугай л цусалхаа бод ҮХЭР МИНЬ.