Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ
Ховд аймгийн Булган суманд бүртгэгдсэн шүлхий өвчний (САТ-1) голомтоос Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт ирсэн 12 толгой үхрийг хязгаарлалтад оруулж, дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхийн вирусийн өвөрмөц генийн хэсэг илэрчээ. Үүнтэй холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын чиглэлийн дагуу дээрх 12 толгой үхрийг устгалд оруулсан байна.
Мөн өвчний нууц үеийн эрсдэл болон цаашид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу хөл хорио тогтоож, хяналтын постуудыг ажиллуулж байна. Хөл хорио тогтоосон бүсийн бог малд шүлхий өвчинтэй төстэй шинж тэмдэг илэрсэн тул хоёр удаа дээж авч шинжлүүлэхэд “сөрөг” буюу шүлхий өвчин илрээгүй гэсэн лабораторийн дүгнэлт гарсныг холбогдох албаныхан мэдээллээ. Тархвар зүйн нөхцөл байдал, өвчний нууц үе болон илэрч буй төстэй шинж тэмдгүүдийг харгалзан хорио цээрийн дэглэмийг 28 хоногийн хугацаагаар үргэлжлүүлэхээр болсныг Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.