Чуулган: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай болон Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болно.
Мөн Улсын Их Хурлын асуулгын цаг явдагдах бөгөөд Н.Учрал Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа оролцох юм.
Түүнчлэн чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болох товтой байна. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл -ийг хэлэлцэх эсэхийг шийднэ.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.